by У.Тэмүүжин » Thu Mar 28, 2024 10:32 am
Манайхан бас нэг юмыг жоохон ойлгох хэрэгтэй саяны тоглолтын хувьд монголын тамирчид хөлбөмбөгийн бэлтгэлдээ гараад сар ч болоогүй. Формонд орох байтугай бие нь ч бэлэн болоогүй улирлын өмнөх бэлтгэлээ ч хийж чадаагүй хагас мэргэжлийн тамирчид. Багууд ер нь 45 хоног улирлын өмнөх бэлтгэл хийж байж улиралаа эхлүүлдэг тэр нь ачааллыг нь багаас нь ихрүү этр гд утга учиртай хийгддэг зүйл. Гэтэл манай тамирчид өвөлжингөө юм хийж чадахгүй байж байгаад лиг нь хэзээ эхлэх нь ч тодорхой биш байдалтай байж байгаад хар хүйтэнд 7 хоног бэлтгэл хийгээд л лиг нь эхэлсэн. Эхлээд дөнгөж 20 хонож байгаа. Нөгөө баг нь Африкын цомд тоглодог дүүрэн мэргэжлийн тамирчидтай 12 сар тасралтгүй тоглож байдаг хүмүүс. Манайх харин ч өөрсдийн нөхцөл байдалдаа хангалттай сайн тоглосон. Ер нь Афганистанд л хожигдсоноос биш манай шигшээ бол ер нь сайжирсан шд. Афгантай хийсэн эхний тоглолт бас маш сайн тоглоод хариу тоглолтонд хожигдсон.
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”