by Цогоо » Thu Aug 31, 2023 7:57 am
Маргааш үүрээр Аваргуудын лигийн сугалаатай. Манайх 2013/17 улирлаас хойш тоглоогүй байж байгаад эргэн ирж байна. Цаашдаа тасралтгүй ороосой. Хоёрдугаар сагсанд хуваарилагдсан, хэсгийн шатнаас шууд орно.
Сагс 1: МанСити, Севияа, Барселона, Наполи, Баерн Мюнхен, Парис СанЖермайн, Бэнфика, Фэйнорд
Сагс 2: Риал Мадрид, МанЮнайтед, Интер Милан, Боруссиа Дортмунд, Атлэтико Мадрид, РБ Лайпциг, Порту, Арсенал
Сагс 3: Шахтар Донецк, Залцбург, Милан, Брага, ПСВ Айндховэн, Лацио, Рэд Стар Белград, ФС Копенхагэн
Сагс 4: Янг Боис, Риал Сосидад, Галатасарай, Сэлтик, Ньюкасл Юнайтед, Юнион Берлин, Роял Антвэрп, РС Ланс
Хэсгийн тоглолтууд 9 сарын 19-нөөс 12-р сарын 13 хүртэл явна гэнэ. Шувтаргын тоглолт хойтонгийн хүүхдийн баяраар Вэмблид болох юм байна. Шахтарын талдайдаа хийх тоглолтууд Хамбургт болно гэнэ ээ. Нутагт нь дайн болж байгаа учраас.
Аваргуудын лигийн бүтэц хойтонгоос өөрчлөгдөнө. Товчхон хэлбэл хэсэг бүрийн эхний хоёрт орсон багууд хасагдах шат руу дэвшдэг байсныг болиулж байгаа. Дараа улирлаас эхлээд нийт 36 клуб тоглох ба бүгд найман өөр багтай тоглоно. Талбай дээрээ дөрөв, айлын талбай дээр дөрөв. Бүх 36 багийг нэг хүснэгтэд жагсаана. Эхний найман баг шууд хасагдах шатанд шалгараад, 9-24 дүгээр байрт жагссан багууд хоёр тоглолттой плэй-офф тоглож хасагдах шатанд гарна.