Хакүхо зодог тайлаад дээд амжилт гаргасан даи йокозуна тул шууд дэвжээ нээж тэндээ ояката болж үлдэх горьдлоготой байсан хэдий ч сүмогийн холбоо тусдаа дэвжээ нээх эрх өгөөгүйгээс миягино дэвжээндээ туслах оякатагаар үлдэж. Энэ жил тэгсэн Чикүбаяма багш нь 65 хүрээд тэтгэвэртээ гарснаар мань эр ерөнхий ояката болж байгаа юм байна. Мань хүнийг багшлах талдаа багагүй авьяастай гэж байна. Багш болоогүй барилдаж байхдаа Энхо, Ишиура гээд 2 жижиг биетэй 120 кг хүрэхгүй нөхдийг дасгалжуулж багшилсаар байгаад дээд зиндаанд оруулж чадсан юм байна. Нөхөр анх Ичиножог оюутны сүмод орход нь их шохоорхож хэрвээ би японы иргэншил одоо авчихвал энэ хүнийг дэвжээндээ авч болох уу гэж асуулгаж байж. Даанч холбооноос мэргэжилд хөл тавих үеийн иргэншилээр гадаад бөхийн мандат тодорхойлогдоно гээд татгалзсан юм байна. Уг нь Ичиножог авчихсан бол өдийд ингэж замруулахгуй, элдсэн сур шиг бэлдээд явуулж мэдэх юмдаа. Одоо тэгээд ояката болсон тул тэднийх гадаад бөхийн мандаттай болсон юм байна. Тэднийд байгаа Хокүсэйхо нь 5 настай очиж хоккайдогийн иргэн болсон тул японд тооцогддог болтой.
Тэгсэн тэдний дэвжээнд нэг өндөр залуу сүүлийн үед бэлтгэл хийж үзэгдэх болж. Тэр нь хэн байсан бэ гэвэл Өсөхбаяр аваргын том хүү юм байна. Японд сурдаг, оюутаны сүмод барилддаг гэнэ. Яг жилийн өмнө өдийд бүх японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм байна. Оюутны тэмцээнд түрүүлсэн хүн доод гурван зиндааг алгасаад шууд макүшитагаас мэргэжилд орох боломжтой. Оюутнаар дамжиж орсон алдартай хүмүүс гэвэл Такамисакари, Таманошима, Точинонада, Ивакияма, Миябияма, Дэжима, Мүсояма нар. Сүүлийн 3 нь Озэки болж байсан.
Өсөхөө аваргын хүүгийн хувьд оюутанд түрүүлсэн тул мэргэжилд орох боломжтой ч их сургуулиа төгсөнө гэж шийдэв болтой. Энэ жил дахиад тэмцээн болохыг мэдэхгүй юм хэрвээ болбол өнөө маргаашгүй болох байх. Хакүхогийн хувьд мань хүнийг өөрийн дэвжээндээ шавь болгон авах санаатай байгаа гэж таамгууд яригдаж байна. Зодог тайлахдаа өөрийн хүүгийн хамтаар энэ залууг дагуулж гарсан юм байна. Тэнд дагуулсан хүмүүсээр аваргын залгамж халааг бэлгэддэг гэж байна. 190 нэлээн гарчихсан өндөртэй бие хаа сайтай залуу байна лээ. Хэрэв энэ батлагдвал Хакүхо 2 нүсэр биетэй монгол шавьтай болж магад юм байна. Нэлээд олон жилийн өмнө Хакүхо түүний үеэл, харцага Батбаярын хүүг мэргэжилд оруулж өгсөн юм байна. Ер нь хараад байх нь Мөнхбат аваргын династи буур Жамъян аваргын династи хоорондоо их зузаан болтой Өсөхбаяр аваргыг хар багаас нь Мөнхбат аварга бэлдэж, начны даваанд өгч байсан бол одоо Хакүхо туслаад явж байна. Гэмтэл, бэртэл хар цагаан хэл ам холуур байгээ.
Зураг дээр зүүнээс 2-т энэ залуу байгаан байна. Ноднингийн тэмцээнд аваргалсан үеийн зураг .