Унай Унай Унай .... энэ эрхмийг үнэхээр биширье... аргагүй хөлбөмбөгийн "эмир" юм...
Нөхрийг 11 сард ирэх үед манайх 17-р байранд байлаа... 18 дахь байраас гоолын зөрүүгээр л илүү... Нөхөр ирээд гарааны тоглогчдоос ганц Алекс Мореног л 12 саяар авчирсан... сэлгээнд Жон Дуран ирсэн... үлдсэн нь бүгд Жеррардын баг байсан... гэтэл хагас жилийн өмнө унах байрлалд байсан баг маань МОН-ы үеэс хойш анх удаа Европт тоглох боломжтой боллоо... сайн менежер багийг яаж төрөл арилжсан мэт өөрчилж болдгийг анх удаагаа харлаа... Эмергийн удирдлага доор манай баг нийт 25 тоглохдоо 15 хожил, 4 тэнцээ, 6 хожигдол авч, тоглолт бүрд 1,96 оноо дунджилж байна... энэ нь Пеп, Артета 2-ын араас орох үзүүлэлт... Нөхөр ПЛ-д шинэ баг аваад багаа хамгийн олон тоглолт дарааллуулж гоолдуулсан рекордыг эзэмших болсон... сүүлд Брайтоныг талбайдаа хожсоноор 7 дараалж ялалт байгуулсан 1993 оноос хойших анхны тохиолдол боллоо...
Манайд өмнө нь байсан бусад менежрүүдээс ялгаатай нь нөхөр яг л Пеп шиг хөлбөмбөгөөр өвчилчихсөн, нарийн деталиудад хэт анхаардаг гар юм... багийнхаа бэлтгэлийн бичлэгээс хальт үзэж байхад нөхөр тодорхой нөхцөлд бөмбөг тоглолтод оруулаад тоглогчдыг гүйлгэж байснаа гэнэт байгаа байгаа газар нь зогсоогоод, өөрөө тоглогч бүр дээр очиж тухайн моментод хаана хаана зогсож байх ёстойг нь зааж өгч байна лээ...
Нөхөр ирээд home тоглолтын өмнө шөнө багаараа зочид буудалд хонодог уламжлалтай болгосон юм байна... ингэснээр тоглолтод бэлтгэх уулзалтуудаа илүү олон цагаар хийх, тоглогчдыг хоорондоо илүү ойртож дотносох, багийг илүү сахилга баттай болгох гэх мэт олон давуу талтай юм... багаараа болон тоглогч бүр хувьдаа бичлэг үзэж анализ хийх тал дээр түвшин ахисан... Ваткинс л гэхэд Антонио Родритой хамт Кавани, Ауба, Бакка нарын бичлэгийг байнга үздэг болсон гэх мэт...
Энэ мэтчилэн багт эрс өөрчлөлт хийгдсээр, хамгийн гол нь үр дүн гарсаар байна... Дараа жил Европа конференц лигийн цомыг нь авна гээд дайрчихна даа...
Гол нь зуны наймаанд Испаниас гоё гоё тоглогч авчрах гээд ярьж байна... хамгийн ихээр холбогдож байгаа нь Реалын Марко Асенси, Виллареалын Пау Торрес... Сонирхолтой зун өнгөрөх нь дээ...