Залхуугаас жижиг моментийн алдаа үүсэж, тэр нь том үр дүнгээ шийдвэрлээд байхшиг санагдах юм... Хэрэв гоол алдаагүй бол Салах пеналт алдах байсан уу? гэж ч бодогдох шиг...
Чухал тоглолтод төвлөрөөд гарахдаа алж хядчих гээд байгаа... Манси дээр сугараад байгаа Гомек хүртэл ямар ч алдаагүй тоглоод 1-0-дсон, улирлын эхэнд сул багуудад оноо алдаад хүнд нөхцөлд орохдоо Тооруудыг 9-0-дсон. Сайн байгаа Шаазгайг энэ улирал 2 нухсан... Ривал манюг 7-0 гээд л... Потеншил бол байгаад байгааг хараад байдаг, харин сэтгэл зүйн бүр тартагтаа хүрсэн нь энэ тогтворгүй олон тоглолтоос харагдаж байна...
Өнгөрсөн жилийн лигийн аваргын тоглолтод МанСи 15 минутад 3 гоол хийж түрүүгээ хадгалснаас бүх юм эхэлчихсэн юмшиг санагддаг. Хэрэв тийм зүйл болоогүй бол АЛ-т Риалд хожигдох байсан уу? түүхэнд 4 цом авсан анхны баг ч болох боломжтой байлаа... Тэр хямрал энэ улиралд арилахгүй нөлөөлөөд байхшиг, тэгэхээр ядарсан, хөгширсөн, хайртай хэдийгээ эртхэн үдэхээс аргагүй болж байхшиг байна... Манег зун явуулсан нь ч зөв... Эрвээхэй эффект шиг л байхан юм бодогдлоо...