TGNT wrote:Monteyne wrote:одоогийн мета нь ер нь ази багуудад их тохиромжтой болоод байх шиг.
уучлаарай, СиЭс Гөү дээр мета нь ямар байдаг вэ? Сайхан тайлбарлаад өгөөч.
Бас Ази багуудад их тохиромжтой гэхээр бас бүс бүсээр нь сайхан онцлогийг нь тайлбарлаад оруулаад өгөөч.
Ерөнхийдөө M4A1-S -н мета эхлэхэд бараг бүх мап шахуу CT талруугаа болсон байгаа. Ази багууд Европ багууд шиг байнгын өндөр түвшний scrim (багуудын хооронд дахь бэлтгэлийн тоглолт) хийх боломжгүй учраас CT талаасаа дандаа нэг алхам хоцроод байдаг байсан. Харин одоо M4A1-S байгаа учраас шууд байлдах, trade хийж тоглох дуртай ази багуулад хамгаалахад илүү тохиромжтой байна.
M4A1-S яагаад давуу тал гаргаад байгааг тайлбарлах гээд үзэе, миний хувьд CSGO тоглоогүй удаж байгаа ч хамгийн сүүлд тоглоход faceit дээр 2800 орчим илотой байсан, энэ нь нэлээн өндөр гэсэн үг. Faceit дээр ихэвчлэн азийн мэргэжлийн тоглогч нартай таарч тоглодог байсан. Иймэрхүү өндөр түвшний тоглогч нартай тоглолтод бол T талаас оролт хийхэд маш хурдан trade хийгээд ордог байсан тул T тал асуудал байгаагүй. (Trade гэдэг нь амийг амиар солих)
M4A1-S дандаа байсан хамгийн том давуу тал бол оролт хийж буй T талын тоглогчид шууд trade хийх хугацааг бууруулдаг, байнгын бэлтгэлтэй байгаа хүнд бууны чимээ гарсан зүгт маш хурдан риакцалж буудах бол нэг их асуудал биш харин чимээгүй бол заавал хөлийн чимээ эсвэл урдаа үхсэн хүний communication -г хүлээх болно. Гэхдээ M4A1-S буюу дуу намсгагчтай M4 -н DPS буюу секундад үзүүлж буй хохирол нь бага байсан учраас хүмүүс энгийн M4A1 авч тоглодог байсан, харин сүүлд M4A1-s -д valve зүгээс DPS нэмснээр оролт хийж буй хүмүүсийг маш хурдан мөн амархан trade хийлгэлгүй алах боломжтой болгов.
Ингээд M4A1-S мета эхэлж Т талаас хохирол багатай оролт хийх боломж эрс багассан. Жишээ нь өмнө нь Astralis гэж CSGO -г төгс хэлбэрт хүртэл нь тоглож байсан баг байна, тэд Т талаас итгэмээргүй оролтуудыг хийдэг байсан яг энэ хэв маяг нь Европ болон Хойд Америк багууд Азийн багуудаас хол тасрах нөхцөл болж байсан. Учир нь дайрхаасаа илүү хамгаалж чадахгүй байгаа учраас ялах боломжгүй. Харин одоо эсрэг баг ямар ч оролт хийсэн дуу намсгагчтай хүчтэй буутай хамгаалж буй тал ямар ч нөхцөлд маш давуу байна, мөн дээрээс нь utilities буюу молотов, утаа, флаш энэ тэрээ хаядаг болчихсон хамгаалахад хог дуусна гэж айлтгүй удаан зогсоох боломжтой байна.
Ерөнхийдөө бол CT талын мета нь CT талаасаа муу байсан ази багуудад давуу тал болж, жишээ нь Blitz гэж тоглогчийн тоглолтыг харвал CT талаас дандаа off-angle барьж тоглодог нь T талаас trade хийх хугацаа багассанаар угийн хурдан сэтгэдэг хүнд давуу тал их үүсгэнэ, Харин AK ч юм уу M4A1 байсан бол тийм хугацаа гарахгүй эсрэг баг хурдан trade хийнэ.
Ерөнхийдөө энэ мета нь бэлтгэл бага багуудад ч CT талаасаа их оноо авах боломж олгож байгаа гэж ойлгож болно, тийм ч учраас одоо дэлхийд ч монголд ч сул багууд нь бэлтгэл өндөртэй багаасаа олон оноо салгах боломжтой болгож байна. Энэ нь гэхдээ ази болон европ багуудын хооронд дахь зайг жаахан л ойртуулж байгаа болхоос илүү бол болгохгүй. Сүүлийн үед мөн анзаарагдаж байгаа юм нь багууд өмнө нь support role гэж тоглогч элсүүлдэг байсан бол одоо тийм зүйл байхаа больж дандаа хувийн чадвартай хүнийг элсүүлж байна, NAVI G2 Faze гээд бараг бүгд. Хэдий тийм ч мөн л хүн бага алдаг IGL гэдэн асуудал байсаар байна, IHC харин хамгийн их алдаг нь IGL нь учраас яг энэ давуу талаа ашиглаад европ эсвэл хятадаас ч хамаагүй өндөр үзүүлэлттэй хүн авчихвал жинхнээсээ top-5 ранк хүрч магадгүй санагдаж байгаа. Яг одоогийн л энэ метаг ашиглахгүй бол ахиж хэзээ ч ийм завшаан олдохгүй.