by Цоомоо » Mon Dec 26, 2022 12:06 pm
Аймаар тоглолт болсон шүү.
117 дээр Мбаппе хийхэд итгэж чадахгүй л байлаа, үзэж байгаа хүн сэтгэл зүй унаж байхад тоглож байгаа хэд бүр л хэцүү байх даа.
Гэхдээ мэргэжлийн тамирчин, туршлага нтр гээд өөр байх л даа.
Уг нь бол Мбаппе дээр очихоос өмнө Францын гар хүрсэн юм байна лээ.
Тэр яг сүүлийн довтолгоогоо бас хийчих шахлаа, Мбаппе.
Энцо саад болж, Дибала нэг юм цэвэрлэж ёоо.
Одоо хүртэл тэр 120+2 дээрх сэйв нүдэнд харагдсаар байгаа, үзэх тоолондоо орчихсон бол яана аа гээд, үзэхээс ч аймаар кк.
90+7 дээр Мессигийн цохилт аймаар явсан шүү, жаахан хажуу тийшээ байсан бол гоол.
Скалонигийн тактикийн өөрчлөлтүүдийн талаар хаа сайгүй маш их юм бичигдэж байна лээ.
7 тоглолтонд бараг л 10 өөр формейшн ашиглалаа.
Үе бүрт өөрчлөөд л.
Финал дээр л гэхэд 4-3-3 гэж хэн ч бодоогүй байсан байх.
Магадгүй 5-3-2 гээд 2 жигүүртээ сайн хамгаалах нтр гэсэн чинь эхний үе бүр юу вэ, Барсагийн алтан үе шиг л тоглосон шүү.
Тэгээд яах аргагүй ядралтаас болж Отаменди пен өгсөн, дараагийн гоол ч гэсэн сэргэж амжаагүй байхад.
Пен дээр Дибу майнд гэйм зөндөө хийсэн байна лээ, нэг задлаад биччихсэн байсан.
Энэ тоглолтын талаар хэдэн цаг ч ярьж болохоор.
Тэгээд Месси.
Яаж тодорч, хамгийн шилдгээ харуулж, дунд нь финалын хожигдлууд, Барсатай сүүлийн жилүүдийн хожигдлууд, Барсагаас явсан нтр гээд яг нэг цаг үед хамт бүх моментийг нь үзэж байгаагийн хувьд гайхамшигтай байсаан. Хүмүүс ГОАТ гэнэ үү, биш гэнэ үү хамаагүй. Хэдэн зуун сая хүнийг л уйлууллаа энэ хүн.
Өөр хөлбөмбөгчин, тамирчин ингэж байсан уу мэдэхгүй.
Яг одоо бол клубын хөлбөмбөгт аль баг нь ямар цом авна уу байна уу үнэндээ пад алга.
Хөлбөмбөгөөс авах сайхан мэдрэмж тулчихсан мэт л санагдаж байна.