kayo wrote:Аймар байна, бүх байрлалд дор хаяж хоёр сайн хүн байна гэхээр үнэхээр мундаг бүрэлдэхүүн байна. Заменыг нь хараад харамсмаар, гараанд даанч гарч чадахгүйд нь. Гарааны хэд бол зүгээр л уяаг нь тавьсан морьд шиг шууд шууд бүгд дайраад, дайраад явчихын, Мбаппегийн хурдыг бол гүйцэх хүн байтугай адгуус алга, кк. Хасагдах дээр л тас автус зоосон багт л эвгүйтэж пеналт энэ тэрээр л шийдэгдэхгүй бол асуудалгүй л юм байна.
Яг л ийм Австри шиг автус зогсоосон баг л аюултай байгаам даа. Ийм баг дээр бол Мбаппе бол харагдахгүй байгаан, яахав ганц гоолын эхлэлийг сөргөөс хурд хийж эхлүүлсэн болохоос яг өөрсдөө бөмбөгтэй яаж хэрхэн довтолохоо мэдэхгүй болчихоод байгаан. Ийм үед дундаас л хагасууд хүчтэй цохиж л аюул үүсгэхгүй бол хэцүү л дээ.