by El Payaso » Tue Nov 08, 2022 6:19 pm
Эднийх эвгүй байна аа. Яаг нэг тийм бүх тоглогчид нь гоё формтой үе дээр ДА эхэлж байна даа. Есүс, Мартинелли, Винечус, Родриго гээд... Нэмээд Ней нь сүүлийн хэдэн улирал байгаагүй аятайхан формтой байгаа харагдсан Мессиг үзэх гээд ПСЖ гэйм харж бхад... Уг нь бараг Рафиньяагийнхаа оронд ч юм уу Фирминьогоо аваад явахгүй. Бас л айхтар формтой байлаа шүү дээ... Толгойгоороо ядаж сайн тоглодог шүү дээ.
Хүмүүс хэтэрхий олон довтлогч вингер авч явлаа гээд шүүмжлээд бх шиг байна. Одоо 5 сэлгээ хийдэг болсон болохоор уг нь зөв шийдэл л дээ. Хамгаалалтанд нэг их сэлгээ хийх биш. Урд Ней, Ричарлсон, Виничус гэж гарлаа гэхэд 60 өнгөрөөгөөд Есүс, Мартинелли хоёрыг оруулж ирээд Ричарлсон, Виничусээ суулгаж болж бх жишээний. Ингээд тоглоход бол ямар ч багийн хамгаалалт бол бас л зовно бх. Хэдий өрсөлдөгч ч гсн жийрхмээр л харагдаж бна. Яах вэ гэхдээ коач нь жаахан хуучинсаг хамгаалдаг коачтай л юм даа. Залуу зоригтой хүн энэ бүрэлдэхүүнийг аваад орсон бол идэж уух бсн юм шиг л санагдаж бна.
Vamos Argentina!!!