by El Payaso » Sat Sep 24, 2022 2:53 pm
За Гондурастай нөхөрсөг хийж 3-0 ээр хожлоо. Нөхөрсөг нэг их сүрхий тоглолт болохгүй бх гэсэн Гондурас бас нэлээн чанга шартайдуу үзлээ. Манайхан ч Гондурастай, нөхөрсөг хийж бга энэ тэр гэлгүй бас адилхан шартай үзэлцлээ.
Рули
Молина Паццелла Лисандро Таглиафико
Де Пол Паредес Ло Селсо
Месси Мартинез Папу
гэж гараа гарлаа. Скалони айхтар формтой бга Рулиг Эмигийн оронд гаргаж туршиж үзлээ. Ромеро АНУ виз авч чадаагүй болохоор Паццелла тоглолоо. Лисандрог формтой бга болохоор бас Скалони гараанд гаргаж үзэх шиг боллоо. Хагас хамгаалалт өөрчлөлтгүй. Урд харин Нико Гонзалез бэртлээс ирээд удаагүй. Ди Мариа бас асуудалтай бсн болохоор Папу орлож гарлаа. Хамгаалалт дээр айхтар шалгалт ирсэнгүй. Хагас сайн прессинг хийгээд гоё л тоглолоо. Папу хоёр гоё боломж алдлаа. Гэхдээ Месситэй сайн ойлголцдог шүү. Мессигийн хоёрдахь гоол гоё байлаа. Хоёрдугаар үеэс Алварез Мартинезийн оронд дунд МЛСд сайн тоглож бга Алмада болон Бенфикад гялалзаж байгаа Энцо нар орж ирсэн. Энцо их давгүй тоглож Мессигийн хоёрдахь гоолыг үүсгэлээ. Одоо гуравдахьд Ямайкатай тоглоод 11 сард ДА өмнө Эмиратестэй нэг тоглоод тэмцээн эхэлнэ.
Месси шигшээд 88 дахь гоолоо оруулж, Скалонигийн баг 34 дэх дараалсан ялалтаа авлаа.
ДА явах баг ямархуу байх талаар төсөөллөө бичие.
Хаалгач: Манай ДА явах хамгийн сайн байрлал болоод байгаа. Эми гараанд гарах байх. Тэгээд Муссо, Рулли хоёр гоё формтой байгаа. Рули гэхдээ явах болов уу. Үлдсэн хаалгачаар туршлага бодоод Арманиг гэж фэнүүд бичээд байгаа.
Баруун жигүүр: Молина, Монтиел, Фойт гурваас хоёр нь явна. Молина бол бат бх. Довтолгоо сайн дэмждэг. Монтиел Севияад энэ улирал тааруухан байна. Фойт бол мундаг байгаа. Гэхдээ гэмтчихсэн. Фит болчихвол Фойт явна бх. Фойт, Молина хоёр бол нэг нэгнээ гоё нөхчих бх. Сул багууд дээр Молина орж ирж довтлоод айхтар вингертэй багууд дээр Фойт гараад явчихна.
Төвийн хамгаалалт: Ота, Ромеро хоёр гараанд гарах болов уу. Лисандро гоё формтой бга ч туршлагаар нь Отаг илүүд үзэх бх. Тэгээд Паццелла үлдсэн нэг хамгаалагч нь бна бх. Ромеро л эрүүл бх хэрэгтэй бна. Их гэмтэх юм. Ромеро гэмтчихвэл Ота Лисандро гэж хоёр намхан хамгаалагч гаргахгүй Паццелла гарч таарна. Мань хүн физикал чадвар жаахан дутуу харагддаг. Хүчтэй хурдан довтлогч нарт эдлүүлчих гээд.
Зүүн жигүүр: Акунья, Таглиафико хоёр явдгаараа явах бизээ. Тэгээд бас багуудаасаа хараад Скалони аль нэгийг нь гаргах биз. Лисандро бас энд тоглож чадна. Асуудал гарвал.
ДМ: Паредес, Гуйдо Родригез хоёр явах бизээ.
СМ: Де Пол. Түүний арыг хэн даах вэ гэдэг сонирхолтой. Манай хамгийн чухал тоглогчдын нэг. Эзекүйл Паласиосыг Скалони сонгоод байгаа. Сая Энцо Фернандезийг дуудлаа. Энцо Бенфикад маш сайн тоглож байгаа. Өнөөдөр ч өөрийгөө давгүй харуулсан. Би хувьдаа Энцог нь арай илүү үзээд бна. Ядаж Паласиос бас гэмтэлтэй байгаа. Гэхдээ сая ирсэн.
АМ: Ло Челсо бат. Мань хүний арыг Алексис МакАлистер даах болов уу. Скалони хэд хэд туршаад авсан. Өмнө нь тийм ч сайн тоглолт үзүүлж байгаагүй. Гэхдээ энэ улиралд Брайтонд бол нэг түвшин илүү болсон харагдаад байгаа.
РВ: Месси, Папу. Дибала уг нь Ромад аятайхан формтой байна. Гэхдээ л шигшээд огтоос сайн тоглож байгаагүй. Нэмээд Папу нь хагас дээр Ло Челсогийн байранд ч тоглох чадвартай гэдгээрээ давуу талтай. Месситэй бас их аятайхан ойлголцдог.
ЛВ: Ди Мариа, Нико Гонзалез. Гэхдээ хэн хэн нь бас фит асуудалтай л байна. 11 сард гайгүй формндоо орчих байгаа гэж найдаж бна. Ялангуяа Ди Мариа их хэрэгтэй. Хэрэв энд асуудал гарвал Папуг зүүн рүүгээ татаад хоёр Корреагийн нэг явах байх.
Довтлогч: Мартинез, Алварез гээд угаасаа бараг өөр сонголт алга.
Энэ жилээс 26 тоглогч явдаг болж байгаа. Тэгэхээр Скалони ахиад 3 тоглогч багтаах боломжтой. Нэг хамгаалагч, нэг хагас хамгаалагч, нэг довтлогч авч явах болов уу.
Хамгаалалтанд Удинэзэд байгаа Нэхүэн Перезийг авч явах болов уу. Эсвэл Фойт эрүүл байгаад баруунд Фойт, Молина явахаар болбол Монтиел байж магадгүй. Гэхдээ л жигүүрийн биш төвийн хамгаалагч авч явах байх даа.
Хагас хамгаалалт: Тиаго Алмада, Паласиос хоёрын аль нэг явах болов уу. Эрүүл байвал Паласиосоо бараг авч явах юм болов уу. Нэг их сүрхий гийгүүлээгүй ч Скалони ирснээс хойш багт байнга багтаж байгаа. Алмада МЛСд айхтар тоглож байгаа, сая ч давгүй үзчихсэн. Гэхдээ л шигшээд уусах цаг байсангүй.
Довтолгоо: Хоёр Корреа ба Дибалагийн аль нэг нь явах болов уу. Уг нь бол хүү Симеонег аваад явбал зүгээр гэж бодож байсан ч дуудсангүй.
За ингээд бэртэл гэмтэлгүй бол иймэрхүү баг явах байх. Бэртэл гэмтэл л хол байгаасай. Ингээд харвал боломжийн. Жаахан асуудал нь финиш л байна даа. Латурог орлох хүн нь Алварез гэхээр арай л сул харагдаад бна. Агуеро ядаж байж байсан бол.
Vamos Argentina!!!