by Г.Баяраа » Fri Jul 02, 2021 7:43 pm
- Волвесоос Rui Patrício-г 10 саяаар авах хэлэлцээр эцсийн шатандаа ороод байна.
- Арсенал Granit Xhaka-д зориулсан 12 саяын саналыг хүлээж авсангүй. Гэхдээ Европын АШТ дууссаны дараа 15 орчим сая еврогоор тохиролцоонд хүрнэ гэж таамаглаж байна. Өөрөө манайд ирэх хүсэлтэй байгаагаа хэлсэн.
- ACL-ийн бэртлээсээ хойш бүрэн эдгэж, бэлтгэлдээ ороод байгаа Nicolò Zaniolo Моуринююг ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Тоглогч бүр түүнд юу чаддагаа харуулахаар маш их догдолж, хүлээлт өндөртэй байгаа гэжээ. Еврог өнжсөн ч магадгүй зөв болсон байх. Энэ жил Zaniolo тэсрэлт хийж, алдсан хугацаагаа нөхнө гэж найдаж байна.
- Cengiz Under болон Pau Lopez нар Марсель руу явж байна.