Марсело маань 16 жилийн дараа багаа орхиж байна даа. Мадридын төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа.
Уналт, босолт гээд их зүйлийг хамтдаа өнгөрүүлжээ. Багийн уур амьсгалыг гайхалтай авч явдаг залуу даа.
Их сананадаа Марселогооо.
Дараа нь Иско 9 жилийн дараа Мадридыг орхихоор болсноо албан ёсоор зарлалаа. Ер нь ойлгомжтой байсан л даа. Иско Дискодоо амжилт хүсье.
Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь 2016/17 оны улирал нь юмуу даа, хаврын шахуу хуваарьтай үед лигт олон чухал оноог авчирч, АТМ-н эсрэг чухал нэгэн гоолыг оруулж байсан. БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ.
Рудигер эмчийн үзлэгт хэдийнэ Лондонд ороод, гэрээнд гарын үсэг зурсан гэнэ. 2026 он хүртэл гэрээ зуржээ.
Милитао, Винициус, Модрич нарын гэрээг шинэчилж байгаа юм байна. Милитао, Винициусынх урт хугацааных бол Модричийн гэрээг өмнөхтэй адил 1 жилээр зурах юм байна.
Азар явахгүй, ирэх жил миний улирал байх болноо, эргэлзэхгүй байнаа л гэж.
Байерны экс СЕО Rummenigge Алабаг алдсанд харамсаж яваагаа хэлжээ. Тони Кроосын нөхцөл байдлаас өөр байсан, Алабаг явсанд маш их харамсаж байна, мөн уучлалт гуйж байна гэж.