by Forza Juve » Tue Aug 30, 2022 5:33 pm
Ромад балай оноо алдлаа. Тоглолтын хувьд манайх илүү байж, сайн тоглосон ч нэг алдаа гаргаж, түүндээ гоол алдлаа. ТВ-ээр Сери А-гаа үзсэн гоёо байлаа. Влахович чөлөөт цохилт цохьдог юм байна.
Аллегри академийн тоглогч Миреттиг гараанд тоглуулсан нь нэлээд итгэл, урам өгч, нөхөр ч маш сайн тоглолоо. Мөн тоглолтын сүүлд хожил авах гэж Милик, Ровелла, Кийн, МакКенни нарыг Влахович, Куадрадо, Рабио, Миретти нарыг сольсон нь шинэ үзэгдэл байлаа. Цаашдаа нөхөр өмнөх арга барилаасаа өөрөөр залуучуудад боломж олгож, шаардлагатай сэлгээнүүдийг зоригтой хийж ажиллаж магадгүй гэж бодогдлоо.
Манайхан ПСЖ-ээс Паредесийг авчирч, Артурыг болвол бүрмөсөн, Ровелла, Фагиоли нарыг зээлээр туршлага суулгах гэж явуулахаар төлөвлөж ажиллаж байна.
Ер нь энэ жил өмнөх шигээ хамгаалагчаар зузаатгах биш, довтолгоо, жигүүрүүдэд анхаарч хүчээ зузаатгаад байна.