Тоглолтын талаар төрсөн хэдэн сэтгэгдэл....
1. Эхний үед Арсенал хавьгүй сайн байсан. Хэдэн ч боломж алдав. Манайх ч ялгаагүй нилээн боломж хийсгэсэн. Руунийгийн финишинг сайн байсан бол 3ыг ч хийж болохоор байсан. Эсрэгээр Адьяабаярын финишинг сайн байсан бол зөрүүлээд 3-4ийг алдахаар байсан.
2. Адьяабаяр гараараа гоолдчоод баярлаад гүйж байгааг хараад дотор муухайрав. Нэгт хогийн шударга бус гоол хийсэнд нь. Хоёрт Рио ВДС хоёр зүгээр харж байгаад юу ч хийлгүй гоол алдсанд. Гэхдээ энэ гоол дээр шүүгчийг буруутгахгүйэ. Шүүгчийн харж байсан өнцөгөөс бол толгойгоороо мөргөөд оруулчлаа л гэж харахаар байсан.
3. Гараар оруулсан гоолынхоо хариуг гараараа төлцгөөв. Пеналтийг Роналдо үнэхээр нарийн цохисон. Эхний цохилт орсон ч Парк жаахан яараад гүйцэн. Хоёр дахь нь ороогүй бол Парк нилээн том зэмлэлд унах байсан.
4. Андерсон. Just like PREDATOR. Адьяабаяр муу хог манай хүнийг гэмтээх шахсан. Шүүгч улаан өгөөгүйд нь одоо ч гайхаж байна. 100% улаан байх байсан. Хойноос нь, хоёр хөлөөрөө, ерөөсөө бөмбөгний төлөө биш шууд манай хүний хөлийг чиглэсэн, дээр нь Андерсонд бөмбөгөө алдангуутаа шарандаа шууд хойноос нь очиж унагасан. Гэхдээ нэг талаасаа баярлаж байна. Учир нь өмнө нь Челсиг, Арсеналыг, Ливерпүүлийг хожиход айлаас нэг нь улаан аваад хөөгдөж байсан. Дараа нь хүмүүс тэр улаан аваагүй байсан бол тэгэх байсан ингэх байсан танайх азаар хожсон танайх шүүгчтэй нийлж хожсон энэ тэр гээд унадаг шүү дээ.
5. Харгрийвз. Манайд өнгөрсөн улиралд хаалттай цохилт үнэхээр дутагдаж байсан. Ямар ч олон гоё байрлалаас стандарт авч байлаа. Тэгээд нэг бол Роналдо хаалт ононо нэг бол Гиггз яг Роналдо шиг гэхдээ хүчгүй цохино. Жунино ч юмуу Накамура ч юмуу эвэл Бек ах маань манайд байсан бол овоо олон гоол хийчихээр л байдаг байсан. Харин энэ улиралд шал өөр байна. Роналдо ч аймар цохиж байна. Ойроос Харгрийвз Тевез хоёр ч сайн цохиж байна. Сонголт арвин болж.
6. Хамгаалалт. Вида гэмтсэнээс хойш нилээн суларчиж. Пике сайн тоглосон ч одоохондоо буучдын эсрэг үзэхэд арай л балчирдаж байна. Ялангуяа толгойгоороо их муу хамгаалах юм. Рио. Сайн тоглосон. Гэхдээ 2 алдаа хийсэн. Эхнийх нь Адьяабаярын гоол дээр жаахан илүү ажиллах хэрэгтэй байсан. Дараагийнх нь эгээтэй л тооны харьцааг 2-0 болгочихоогүй. Бусдаар бол давгүй тоглосон. Браун ч ялгаагүй тэр авто гоол хийх шахсаныг эс тооцвол давгүй. Харин ЭВРА тасархай байсан. Эдвин айлын гоол дээр алдаа гаргасан ч бусдаар бол багаа их аварсан.
7. Хагас. Скоулз тааруу тоглоод суусан. Барсагийн эсрэг л ийм тоглолт үзүүлж болдоггүй юм шүү. Каррик бол яахав сайн ч биш муу ч биш. Харгрийвз ер нь сүүлийн хэдэн тоглолтоос харахад баруун хагас болвол илүү дээр юм шиг санагдсан. Парк. Тийм ч сайн тоглоогүй. Роналдо. Пеналти сайн цохисон. Руунийд бараг 100%ийн боломж бэлдэж өгсөн. Өөрөөр бол төдийлөн сайн тоглоогүй. Андерсон. Ойрд харагдаагүй сайн перформанс. Гиггз. Бобби Чарльтоны рекорд руу алхсаар л....
8. Довтолгоо. Рууний. Финишинг үнэхээр хэрэг алга. Бусдаар бол төгс төгөлдөр. Рууд шиг финишингтэй болчихвол бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг болно
Тевез. Дажгүй шүү. Нилээн идэвхитэй тоглосон.
За тэгээд эцэст нь Адьяабаярын 2007 оны 11 сарын 30ны яриаг хүргэе
Manu Adebayor says it's the title or bust for him at Arsenal this season.
The charismatic striker declared: "
If we don't win it, I will take my shirt off and call Arsene Wenger. I'll say 'Boss, I want to stop playing football' because I have a lot of ambition and part of my ambition is to win the title.
"As a player if you don't have an ambition, I don't know why you are playing or what you stand for.
"I have a lot of dreams and ambitions with Arsenal and I know they will come true."
Улирал дундаа орж байхад том юм ярих дэмий л байдын. Өнгөрсөн жилийн тод томруун жишээ нь Эссэйн байна шд. Эссэйний юу гэж ярьсаныг санаж байгаа биз дээ. Тэрнээсээ болж манайхны дунд том онигоонд орсон. Одоо Адьяабаяр араас нь орж байна.
http://img243.imageshack.us/img243/1821 ... go1ot7.jpg