by Forza Juve » Fri Aug 27, 2021 1:59 pm
Милан хүнд хэсэгт орж, гарахад хэцүү л харагдаад байна. Үнэн сюрпрайз л гаргах хэрэгтэй болох нь. Милан Европын тэмцээнүүдэд тогтмол оролцож, рейтингээ сайжруулахгүй бол ирэх 1-2 жилдээ ер нь өмнөх Интер шиг үхлийн хэсэгт л орж таарах биз дээ.
Аталанта бол үеийн өрсөлдөгч нартай нэг хэсэгт таарчээ, АЛ-д 2 жил дараалан тоглож хэсгээс гарсан, гайгүй үзээд гарчих байх. Жаал хичээхэд өмнө нь дандаа 2-р гарсанаа ахиулж хэсгээ тэргүүлэх боломжтой л байх.
Интер өнгөрсөн жилийн өөрийг нь хэсэгт үлдээсэн 2-тойгоо дахин таарчээ... Өнгөрсөн жилийнх шигээ өөрөө өөрийгөө унагачихгүй бол ч цаасан дээр гарчихаар л харагдаж байна. Инзаги өнгөрсөн улиралд АЛ-д Лациог хэсгээс гаргаж туршлага хуримтлуулсан тул гарах байлгүй.
Манайх тэмцээний аваргатай тоглож, Роналдугүй үед түвшингээ тогтоолгоно. Челсигийнх хамгаалалт маш сайн, нягт байгаа. Бусад 2 нь ч бол бие халаалт юм даа. Болвол хэсгээсээ 1-р гарвал.
За тэгээд цөмөөрөө л хэсгээс гарвал.