by spain man » Sun May 29, 2022 9:16 am
Мадридиста нарын хувьд үнэхээр гайхалтай улирал болж өнгөрлөө. Миний хувьд ч стадиондоо зочилсон, тоглолтын уур амьсгал, нэг үнэт зүйлтэй тэр олон мянган хүнтэй цуг мөрөөдлөө биелүүлсэн мартагдашгүй улирал. Клубүүд шилжилтийн үеэ маш хэцүү давдаг, бид Ливерпүүлийг лиггүй гучин жил, Арсеналыг топ дөрвөөс гадуур, Фергигээс хойших Юнайтед, Европа лигийн Барса гээд л олон жишээ мэднэ. Харин ийм үеийг Пэрэз шиг ерөнхийлөгчтэй бол маш хялбар хэр нь бүр лигт түрүүлээд зогсохгүй аваргуудын лигт ч түрүүлчихдэг юм байна. Зүгээр ч нэг түрүү биш хамгийн хүнд, бэрх оноолтоор давж гараад бүр нэр төртэй аваргаллаа. Реал Мадрид бол яалт ч үгүй Европын хаад гэдгээ дахиж нотоллоо. Багийн цөм болсон хэд маань 35, 36 тай, хөлбөмбөгт бол зодог тайлдаг нас. Манай хэд харин үнэхээр хүсэл тэмүүлэлтэй, жинхэнэ бадрангуй улирлыг үдлээ шүү. Форм бол түр зуурынх, класс бол үүрдийнх гэсэн хэлц хөлбөмбөг дээр байдаг. Нэмээд коуч Пинтусын нөлөө ч их байгаа байх. Англи медиа ч манайхыг бүр оноолт бүр дээр ямар ч боломжгүй, дууссан, хөгшин, аз гэх мэт **н** зүйлсийг ичгүүргүй, ямар ч хүндлэлгүйгээр савируулж байлаа. Хамгийн гайгүй нааштай байсан нь Рио, Жо Коул хоёр байв уу... Жо Винициус дээр Арнолдын хийх хамгаалалтыг онцолж байсан, яг тэрүүгээр нь боллоо шүү ккк... Би ч бас Арнолд довтолгоо сайн дэмждэг ч хамгаалалт тааруу гэж найзтайгаа ярилцаж байлаа.
Бэнз, Бэнз Бэнз... Баллон д Ор хүртэх эрхтэй тоглогч.... Пипита, Бэнз гэсэн сонголтоос Бэнзийг авч үлдсэнд би анх сэтгэл дундуур байсан даа... Эхний хүрэлт тун тааруу, төгсгөл бас супэр биш, софт гээд би дургүй л байсан... Гэтэл одоо... Ямар аймшигтай клач улирал байв аа....
Модрич. Анх бүдүүн Роналдог дагаж 2003 оноос хойш дэмжсэн, Роналдогоос хойш Гути, Икэр хоёрт хамгийн хайртай, Араас нь Рамос болсон. Тэгээд Рамос яваад Модрич болсон доо. Жинхэнэ шидтэн, манай эргэн ирэлтүүд дээр голлох үүрэгтэй оролцсон, хөлийн гадраар Родригод хаясан тэр гайхамшигтай дамжуулалт биднийг энд авчирсан. Түүхэнд үлдэх дамжуулалт. Сая ч бас аймшигтай прэссийг нөхөр л гоё аргалж гоолын үндсийг тавилаа. Хамгаалалт, довтолгоо, найруулга гээд жинхэнэ ачааны хүндийг үүрдэг тоглогч. Яаж орлуулах тухай бодсоор байтал мань эр дөч хүрэх нь ээ. Ер нь л орлох тоглогч үгүйг нь мэднэ, түүний хийдэг зүйлсийн хагасыг гүйцэтгэчих хүн л ядаж олох юм сан... Псжтэй хариу тоглолтын өмнө Модрич бид хэрэв Псж ийг ялчих юм бол Аваргуудын лигт түрүүлнэ гэж мэдэгдэж байсан, тэрэндээ хүрлээ.
Дон Карло. Карло өвөө ч гэлцдэг бид. Өөрийгөө хөлбөмбөгийн түүхэнд мөнхөлж чадлаа. Топ таван лигт түрүүлсэн цор ганц дасгалжуулагч, аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн цор ганц дасгалжуулагч болжээ. Хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг дасгалжуулагчийн нэг. Магадгүй шилдэг нь ч байж мэднэ. Ноднин эвэртонд байсан хүн одоо аваргуудын лигийн финалд ялаад зогсож байна. Жинхэнэ жентельмэн. Карлогоос гучаад жилийн өмнө дасгалжуулагч байсан хүн, одоо орчин үеийн дасгалжуулалт, тактик ямар ялгаатай вэ гэсэн "Нэг их ялгаагүй дээ, миний зарчим бол хүн л байхыг эрхэмлэдэг" гэж хариулсан юм билээ. Өөрөөр хэлбэл тоглогчдыг тэргүүнд тавьж, ойлголцож чаддаг хүн. Тоглогчидтой маш сайн харилцаа тогтоосон нь амжилтынх нь нэг үндэс боллоо. Багийн уур амьсгал бүр гайхалтай байсан юм билээ энэ улирал. Лидэр, нас, цалин гээд тоглогчдодын дунд ямар ч зэрэг зиндаархал үгүй, маш эвсэг байсан. Сая бас тактикийн хувьд Клоппоос илүү онолоо. Сууж хамгаалаад, айлын дайраад байсан тэмпийг их эвтэйхэн аргалаад өөрсдийнхөө тактикийн дагуу тоглолтыг удирдчихлаа. Би гоол алдахгүй хоёрдугаар үе хүргэчихвэл учиртай гэж бодож байсан, яг тийм л зүйл бас болсон.
Тибо. За бас л буруугаа хүлээх ёстой. Навасыг байсаар байтал, дээрээс нь ирээдүйд Де Хеа ирэх боломжийг хаах учраас би их л дургүй байсан, бас багаасаа тэгж дарамт шахалт үзүүлж явдаг тоглогч нарт би жаахан дургүй. Үнэхээр хүсэж ирсэн, байх ёстой байрандаа ирсэн хүн гэдгээ нэг улирлын дараанаас харуулж эхэлсэн. Анх ч ээдээ бас л эвгүй байсан даа. Гэтэл одоо бүх цаг үеийн финалын шилдэг перформансын нэгийг үзүүлээд, өөрийгөө харуулаад, тэрнийгээ дэлхий даяар бүр тунхаглалаа. Финалын өмнө Реал Мадрид финалд гарсан бол хожигдоггүй юм гэж мэдэгдсэн, тэрнийгээ ч өөрийн биеэр биелүүлэв. Нөхөрт бас англи медиад гомдол байдаг юм билээ. Чэлситэй хийсэн бүтээсэнд нь одоо хүртэл нэг их тоомжиргүй ханддаг, одоо намайг хүндэтгэх цаг болсон гэдгээ финалын дараа шууд хэлнэ лээ.
Вини. "Мбаппэ өнөөдөр мартагдсан" гэж Пэрэз хэлсэн байна лээ. "Жинхэнэ миний ерөнхийлөгч". Би ч нөхрийг цэвэр санхүүч болохоор 3 жилийн дараа ирэхэд нь вэлком гэж хэлэх байх гэж айсан байсан, сая энэ үгээрээ тэр хаалгыг хаах шиг боллоо. Мбаппэд хохь нь л гэж хэлье даа. Тэр алхаа Мэсси, хэвтэр Нэймар хоёртой аваргуудын лигт тоглохыг нь харъя хахах... Мөрөөдлийн баг нь хаалгаа нөхөрт хаалаа. Мөнгө хөөгөөд фермерийн лигтээ үлд үлд. Газар тосны мөнгөөрөө легаси үлдээхийг нь харна аа гэж. Мадридиста нар ч ер нь авчрахыг хүсэхээ больсон, үзэн ядаж байна лээ дээ. Пэрэзийг бидэнтэй ижил үзэл бодолтой байгаад баяртай байна өө. Винид сайжрах зүйлс их бий. Гэхдээ сайжирч чадна гэдгээ энэ улирал харууллаа. Энэ улиралд би нөхрөөс ийм хүлээлттэй ер байгаагүй. Үнэхээр шат алгасаж ахьсан. Одоо нөхөрт бага зэрэг даруулга, финиш, шийдвэр гаргалт зэрэг зүйлс дээрээ ажиллах шаардлага бий.
Родриго. Нөхрөөс ч би их юм хүлээдэг. Винигээс илүү тоглогч болноо л гэж найддаг. Фитнэсс жоохон муу, гэхдээ үнэхээр "тоглоомыг өөрчлөгч" байж чадаж байгаа хүн. Сэлгээгээр орж ирж байгаа ч довтолгооны хоёр дахь гол хүн шүү дээ. Ирэх улирал тэсрэлт болно оо. Винигээс угаас нэг дүү хүн.
Карвахал. Манай академийн бүтээгдэхүүн болохоор ч тэрүү угаас хайртай. Сүүлийн хоёр гурван улирал бэртэл гэмтлээс шалтгаалан форм бага зэрэг муу байсан, гэхдээ энэ улирал өндөр түвшинд үдлээ. Хакимигаа буцааж аваагүйн шалтгаан шүү дээ. Финалын перформанс аймаар байлаа. Би ч Диазаас айж байлаа. Бүр бүтэн халаасаллаа. Манэ, Салах хоёр яахав дээ... Тоглолтыг нь мэдэх хойно, аргалж болно гэж горьдож байсных. Салах бас эвгүй зүтгэлээ, зүтгэлээ. Гэхдээ нөхөр байсан бол гэдэг дөрвөн жилийн өмнөх асуулт нь хариугаа авсан байх аа ккк... Тэр үеэс хойш манайх муудсан, Ливэр сайжирсан шүү дээ...
Валвэрдэ. Ди Мариаг минь санагдуулдаг шүү. Жигүүрт ч, дунд ч тоглочихдог, хөдөлмөрч тоглогч. Хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдгийн нотолгоо шүү мань хүн. Ямар гоё дамжуулалт хаяв аа. Тэр гүйлтүүд бол бас янзын. Үнэхээр хурдтай тоглогч шүү. Камавингатай нийлээд ирээдүйд дунд бужигнуулах байх аа.
Алаба. Ямар гоё тоглогч вэ. Довтолгоо гоё дэмждэг фуллбэк л гэж мэддэгээс ийм мундаг характертай, ирээд шууд талбай дээр лидэршип үзүүлээд явуулчих ийм тоглогч гэж ер бодоогүй. Хүлээлтээс давсан тоглогч. Дээр нь үнэгүй, хүсэж ирсэн гээд... Фэнүүдийн дунд хүндлэл шууд авсан... Эль Классикод хожигдоход фэнүүдээс уучлал гуйгаад явж байгаа нь үнэхээр гоё санагдаж билээ. Тэр цагаас хойш маш л дуртай болоод байгаа.
Милитао. Хамгаалалтыг нуруун дээрээ үүрч яваа тоглогч маань. Ахлагчийн эзгүй эхний улирал айж л байлаа. Найдлага алдахгүй гэдгээ харуулсан, ирэх жилээс бүр алаад өгөх биз ээ. Бразилд минь ийм хамгаалагч гарч ирж байгаа болохоор давхар баяр.
Касимейро. Гайхалтай гурвалын нэг тулгуур гэдгээ дахин нэг нотолсон тоглолт. Урагш явуулсан дамжуулалт муутай ч хамгаалалтад хана хэрэм юм аа, яалт ч үгүй. Түүх бичилцсэн хүн шүү дээ бурхан минь. Бүх цаг үеийн шилдэг багийн гарааны тоглогч гэдгээрээ насан туршдаа бахархах хүн.
Кроос. Герман чанар шүү дээ. Пэрэзийн супер наймааны нэг. Модрич, Кроос, Касимейро гурвыг 60 саяд, нэмээд Валвэрдэ чинь 5 сая. Кроос гараанд байхад тоглолтын хэмнэл цаанаа л нэг бидний гарт байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Өнөөдөр ч дуулиан шуугиангүй хийх ёстой юмаа яс л хийлээ. Үргэлж л байдаг шигээ.
Камавинга. Энэ франц хүү ч юм дуулгах нь ээ. Халгиа цалгиа ихтэй, 18 тай хүү гэхэд бас л гоё байгаа юм аа. Кроос, Модрич нараас их юм сурч байгаа л даа. Агуу тоглогч нар гарч ирэхэд суралцах хүн заавал байдаг гэж би боддог. Мэсси жишээлбэл Роннигүй байсан бол одоогийн яг энэ түвшинд хүрэх байсан гэдэгт би эргэлздэг.
За тэгээд хоёр улирал дараалан ахлагчаа үдэх нь ээ... Сэгсгэр маань Реал Мадридын бүх цаг үеийн хамгийн их цомтой тоглогчоор тодроод явж байна. Хэдийгээр сэлгээ болсон ч хувцас солих өрөөний уур амьсгалд маш чухал нөлөөтэй хүн. Дөрвөнтөө аваргуудын лигт түрүүлчхээд анх удаа түрүүлэх гэж буй хүн шиг л түгшиж, догдолж байгаа нь илэрхий байлаа. Өмнөөс нь маш их баяртай байна өө. Дахин нэг удаа Сибелист ахлагчийн хувиар далбаагаа зүүх нь.. Нөхөр уг нь гэрээгээ сунгах хүсэлтэй байгаа юм билээ. Харамсалтай нь Рудигэр ирснээр Мэнди эзгүйд Алабад тоглох орон зайг гаргах гээд байгаа бололтой.
За нэг иймэрхүү, Ливэрийн фэнүүддээ баяр хүргэе ээ. Сайхан тоглолт үзүүллээ.
Хала Мадрид