Ийм зүйл би урьд өмнө харж байсангүй858 тоглолт тоглохдоо Баеpны багийн ахлагч нэг ч удаа гоол хийж байгаагүй. Гэхдээ 859 дэх тоглолт болох Гетафийн Клозей Алфонсо Перезд болсон тоглолтын сүүлийн минутад энэ түүнд хамаагүй байлаа. Тэрээр хаалгаа орхин урагш довтолгоонд орж багтаа тусалснаар ФЦ Баерн Мюнхен УЕФА-ийн цомын тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч чадсан юм.
Аргентины залуу тоглогч Сосагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Тони мөргөж Патогийн хаалганд хийж тоог тэнцүүлсэн билээ. Оттмар Хитцфелд: ''Канн ч гэсэн тэр гоолд чухал үүрэг гүйцэтгэсэн'' өгүүлсэн. Тэр гайхалтай тоглолтын дараа Оливер Каннтай хийсэн ярилцлагыг толилуулая.Сурвалжлагч: Ноён Канн та өмнө нь байнга хөлбөмбөгт байж болох бүхий л зүйлийг үзсэн гэдэг байсан. Харин өнөөдрийнх шиг ийм галзуу тоглолт өмнө нь үзсэн үү?
Оливер Канн: Үгүй ээ. Би өмнө нь Манчестер, Мадрид, Барселонад хатуу ширүүн тоглолтонд оролцож байсан ч өнөөдрийн Гетафетай тоглосон тоглолттой харьцуулахын аргагүй байлаа.
Сур: Хөлбөмбөгийн интенационал карьерыг энд Хетафед дуусгахыг хүссэнгүй бололтой.
Канн: Тийм мэдрэмж надад ч төрж байна. Өнөөдөр багтаа багахан ч гэсэн тусалж чадсандаа маш их баярлаж байна. Гурван гоол хаалгандаа алдчихаад зүгээр л бурханаас гуйгаад зогсож байх мөч биш байсан л даа. Тэгж бодоод л урагшаа гүйж довтолгоонд оролцсон. Аз болоход эсрэг багийнхан тэр үед бага зэрэг анхаарал суларсан байсан.
Сур: Танийг довтолгоонд орж байхад толгойд чинь юу бодогдсон бэ?
Канн: 115 минутын дараа бид 3:1-ээр хожигдож байсан. Бүх цэнгэлдэх даяар баярлалдаж байв. Тэгээд Тонигийн эхний гоол ормогц чи ч гэсэн одоо урагшаа явах хэрэгтэй юу ч болж магадгүй гэсэн бодол төрсөн.
Сур: Та ер хэзээ сүүлд толгойгоор мөргөх дасгал хийсэн бэ?
Канн: Хэзээ ч хийж байсангүй. Би зүгээр өндөр үсрэхийг л хичээсэн. Эсрэг багийн тоглогч бөмбөгийг тогтоож чадаагүй. Тэгээд л Сосагийн супер дамжуулалтыг Тони гайхалтай мөргөлтөөрөө гоол болгож чадсан. Үнэхээр хэлэх үг ч алга.
Сур: Аз тохиосон гэж бодож байна уу?
Канн: 3 тэмцээнд түрүүлэхийн тулд жижиг зүйл ч чухал нөлөө үзүүлэнэ гэж би өмнө нь ч хэлж л байсан. Жишээ нь өнөөдрийн Патогийн бөмбөгөө алдсан явдал л даа. Гэхдээ бид одоо тэр тухай бодолгүй энэ амжилтаа үргэлжлүүлэн авч явах ёстой. Одоо бид өөртөө итгэх маш том итгэлийг олж авч чадсан. Тийм болохоор бид шөвгийн дөрөвт хамаагүй сайн тоглох ёстой.
Сур: Нэмэлт цаг эхлэхийн өмнө та багийнхнаа тойрог болгож зоригжуулж байсан.
Канн: Тийм тойргийг би дахиад хэзээ ч хийхгүй. Би багийнхнаа зоригжуулж урам өгсөн. Гэхдээ 2-хон минутын дараа гоол алдчихсан.
Сур: Та Хетафед юу гэж хэлмээр байна даа?
Канн: Энд хэн ч ялж чадахгүй нь надад тодорхой байсан. Энд Реал ч ялж чадаагүй, Барселона ч хожигдсон. Жижиг баг ч гэсэн эцсийн мөч хүртэл тэмцдэг гайхалтай тоглогчидтой. Хэн ч энд юу болохыг таашгүй. 1:1 болж тэнцсэний дараа эд нар хүн дутуу гэж бодсон ч дараалан гоол алдсан. Хэрвээ чи хэт урагшаа харвал энд хожигдох болно.
Сур: Де Ла Редыг улаан карт авсаны дараа та дотроо баярлаж байв уу?
Канн: Үгүй, би Бохумтай хийсэн тоглолтыг бодож байлаа. Бид ван Боммелгүй ч гэсэн сайн тоглосон. Тэднээс илүү сайн хүчээ шавхаж тоглох нь тодорхой байсан.
Сур: Тоглолтын дараа Оттмар танд юу гэж хэлсэн бэ?
Канн: Тэр надад: Итгэмээргүй зүйлийг бид үзлээ. 20 жилийн турш аваргуудын лиг бусад бүх тэмцээнд уралдааны дараа энд ийм юм харсан нь үнэхээр гайхамшигтай санагдаж байна'' гэсэн.
Сур: Одоо тэгээд юу болох бол?
Канн: Надад ч гэсэн сонирхолтой л байна. Бундеслигийн аварга, покалын аварга, УЕФА покал биднийг хүлээж байна. Энэ адал явдлын тогоонд юу болохыг харж л байхаас.
Сур: Нэг Хетафийн тоглогч хэвлэлийн бага хурал дээр таныг яг л аймшигтай буллдог шиг байсан. Та юу хэлмээр байна?
Канн: Испаний буллдог ямар байдгийг би мэдэхгүй л дээ. Магадгүй над шиг ч байж болох. Германы буллдогноос би өөртэйгөө адил юм олж харахгүй байна. Гэхдээ энэ надад сонин биш л дээ. Би энд Испанид ирэхдээ тусгай хамгаалалттай байхыг хүсдэг. Учир нь би энд Реал Мадридтай таагүй дурсамжаар их үзсэн. Гэхдээ би гал руу тос хийхийг хүсэхгүй байна.
www.fcbayern.de