АС МИЛАН – БОЛОНЬЯ
Тоглолтын өмнөх 10 баримт
ӨМНӨХ УЧРААНУУД
1. Сери А-д 2 баг өнөө шөнө 148 дахь удаагаа учраа таарна.
Өдийг хүртэл манайх нөхдүүдийг 71 удаа хожиж, 38 удаа хожигдож байсан бөгөөд нийтдээ 38 удаа тэнцэж байж.
Мөн улаан цэнхрүүд Италийн дээд лигт хамгийн олон гоол алдаж байсан баг нь манайх гэнэ(237 гоол).
2. Манайх Сери А-д Болоньятай таарсан сүүлийн 6 учраандаа ялалт байгуулаад байгаа төдийгүй нэг тоглолтод дор хаяж 2 гоол хийсэн аж(Сүүлийн 6 тоглолтдоо 18-ыг хийсэн)
3. Даваа гарагт таарсан өмнөх 2 тоглолтод улаан харууд хожсон.
2019 оны 5 сар 6-нд 2-1, 2020 оны 9 сарын 21-нд 2-0-ээр тус тус хожжээ.
ХЭРВЭЭ4. Хэрвээ манайх нөхдүүдийг хожвол 31 тойргийн дараах байдлаар 69 оноотой болно.
Энэ нь 3 онооны эрин эхэлснээс хойших бидний 3 дахь шилдэг амжилт болох юм байна.
(05-06 онд 70 оноо, 03-04 онд 76 оноо)
ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
5. Энэ улиралд Сери А-д манайхаас олон 16-ын шугамын гаднаас гоолдсон баг үгүй билээ.
Нийт 11 удаа гоолдсоны сүүлийн 2-ыг нь өнгөрсөн тойргуудад Калулу, Бена 2 оруулсныг манайхан тод санаж байгаа биз.
6. Мөн тоглолтын эхний 30 минутад хамгийн их гоолдсон(АС Милан 21) болон хамгийн бага гоолдсон(Болонья 4) багууд өнөө шөнө учраа таарахнээ.
ТОГЛОГЧДЫН ТУХАЙ
7. Златан Сери А-д улаан цэнхрүүдийн эсрэг 10 удаа таарч тоглохдоо 7 гоол 3 ассист өгч байж.
Харин Миланд дахин ирснээсээ хойш 4 тоглолтод 3 гоол 2 ассистыг өгөөд байна.
Мөн Швед эр маань Сери А-ийн даваа гарагийн тоглолтуудад нийтдээ 8 гоол оруулснаараа 2-т бичигддэг бол түүний дээр бичигддэг эрхэм нь нийт 12 гоол оруулж байсан Игуйан юм гэнэ.
8. Оливер Жиру энэ улиралд 8 гоол оруулаад байгаа билээ.
Нөхөр Топ 5 лигт үүнээс илүү байсан ганц тохиолдол нь 16-17 онд Арсеналд байхдаа 12 гоолдож байсан улирал нь гэнэ.
9. Алексис Саламэйкэрс болон Измаел Беннасер нар 2020 оны 7 сард Болоньягийн эсрэг гоолдсон нь тэдний Сери А дахь анхных нь гоол нь болж байж.
Мөн Фикаяа Томори 2021 оны 1 сард Сери А-ийн дебютээ улаан цэнхрүүдийн эсрэг хийж байсан юм байна.
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ТУХАЙ
10. Стефано Пиолид Миланд ирснээсээ хойш Сери А дахь 100 дахь тоглолтоо өнөө шөнө хийнэ.
3 онооны эрин(94-95 он) эхэлснээс хойш 2.04 оноо дундчилж байгаагаараа тэрээр манай түүхэнд 1-т бичигдэж байна.
Харин нэг сонирхолтой баримт байгаа нь улирлын эхэнд Болоньягийн эсрэг таарч тоглоход
Пиолигийн бүх тэмцээний турш Миланыг удирдсан 100 дахь тоглолт нь тохиосон аж.
(Мань эр 2011-14 онд Сери А-д Болоньяг нийт 89 тоглолт дасгалжуулж байсан.)