by El Payaso » Tue Aug 24, 2021 1:20 pm
Есөн сард болох шигшээгийн цугларалтуудад довтлогчийн асуудалд орох янзтай. Агуеро, Латуро, Аларио нар гэмтэлтэй байсан. Икардиг дуудах болов уу гэж бсн нөхөр бас өнгөрсөн тойрогт гэмтсэн.
Копа авсан бүрэлдэхүүнээс нэлээд нь буйр сэлгэлээ. Сайн тоглож өөрсдийгөө харуулсны ач биз. Де Паул Атлетикод өнгөрсөн тойрогт дунд бол ууж идэж бга харагдсан. Энэ янзаараа удахгүй уорльд класс хагас болох бх. Монтиел Севияад, Нико Гонзалез Фиоринтинад, Ромеро Тоттенхэмд, Паццелла Фиоринтинатай гэрээгээ сунгаж чадахгүй байж байгаад Бетисд, сериа а шилдэг хаалгачдын нэг Мусо Атлантад тус тус ирлээ. Хэн хэнд нь өөрсдийгөө шинэ түвшинд харуулах боломж. Ялангуяа Нико Гонзалез Копагаар финиш нь маш муу бж их хараал барсан ч их ирээдүйтэй тоглогч санагдаад байгаа. Ди Мариаг орлох хэмжээний вингер болчих боломжтой. Хурдтай, стамина сайтай Ди Мариа шиг техникгүй ч илүү ухаалаг тоглолттой агаарт сайн. Европт ирснээсээ хойш бүтэлгүйтээд гараанд ч гарч чадахгүй бсн Паласиос энэ улирлаас харин Баиерын гарааны тоглогч болж бх шиг байна. Их авьяастай ч залуугаараа тодроод шоудаж бариад зогсонги байдалд орж бсн ч сая Копад дуудагдаад олдсон боломжуудаа муугүй ашиглаад эргээд сэргэж магадгүй бх шиг бна. Шигшээд одоогоор дуудагдаж амжаагүй ч дуудагдах магадлалтай Буэндиа Виллад очсон. Эхний хоёр тоглолтод онцгой харагдаагүй. Цаашид хэмнэлээ олоосой манайд яаг хэрэгтэй байрлалын л хүн.
Харин карьер нь эвгүй байгаа нөхдийн хувьд Ло Селсо Спурст ер нь гарааны тоглогч болох шаансгүй бх шиг бна. Шинэ коач Алиг эргэж ашиглаад нөгөөх нь ч муугүй үзээд бх шиг. Паредесийн хувьд ер нь гараанд гарах шаанс бас их багатай боллоо.
Ингээд харахаар ойрын хэдэн жилд шигшээгийн хаалгач лав асуудалгүй бна. Эми Мартинез үндсэн хаалгач бх бол Мусо дутахгүй орлочихно. Баруун жигүүрийн хамгаалалтыг Молина, Монтел хоёр хариуцаад дажгүй аваад явчих бх. Скалони бол хамгаалах хэрэгтэй үедээ Монтиелыг, довтлох үедээ Молинаг тоглуулаад байгаа. Зүүн жигүүрт Акунья, Таглиафико хоёр байгаа. Лисандро Мартинез ч тэнд тоглож чадна. Таглиафиког анх гарч ирэхэд нь гоё хөгжөөд зүүн жигүүрийг дархлачих бх гэж бсн харин хөгжил нь зогсчихлоо. Акуньяа арай илүү тоглоод байгаа. Хамгаалалтандаа Таглиафико нь илүү ч бас үе үе том алдаа гаргадаг. Төвийн хамгаалалтыг Ромеро авч явах бх. Ота ингэсгээд гараагаа алдах бх. Оронд нь Куарта, Сениси энэ тэр гээд дажгүй залуучууд гарч ирж бга болохоор гайгүй бх.
Хагас хамгаалалтын хувьд одоогоор ДЕ Паул манай дунд шугамын хамгийн гол хүн байгаа. Паредес клубтээ байр сууриа алдаад ирвэл Бетисийн Гуйдо Родригез сайн орлочих бх. Хувьдаа Паредесээс илүү дуртай. Мөн Болоньяд байгаа Нико Домингез, Паласиос нар сайжрах боломжтой. АМ хувьд одоо Ло Селсо л байна. Буэндиа Виллад сайн тоглоод өгвөл Ло Селсогийн байрыг нөхөх, эсвэл сэлгэх боломжтой. Урд бол Латуро Месси хоёр бол дархан байна байх. Нөгөө жигүүрт нь Нико Гонзалез, Ди Мариа хоёр ээлжилчихнэ. Латурогийн дараагийн довтлогчоор бол Алариог Скалони сонгоод бх шиг бга юм.
Ирэх нөхөрсөгүүдэд Копагийн бүрэлдэхүүн дээр нэмээд Фойт, Дибала, Буэндиаг дуудсан бна лээ.
Бразилтай тоглох тоглолт айхтар болно байх. Сая Копагаас хойш хоёр тал ИГ дээр нэлээн нэг нэгнээ хэмлэсэн ккк.
Vamos Argentina!!!