by Forza Juve » Sat Jul 17, 2021 7:59 pm
Хэн нь дутуугийн, хэн нь илүүгийн комплекстэй, хэн нь хэвийн юм вэ дээ. За мэдэхгүй ээ. Английг үзэн ядаад байдаггүй ээ. Өөрөө бүтэлгүйтэх, хүнтэй муудалцахаараа л бусдын хувийн шинж чанар, үүх түүх ярьж доош хийх гэдэг, эсвэл давах гэдэг хүмүүс шиг авирладаг зарим Английн фэнүүддээ л санаа зовлоо. Одоо өмнөөс нь санаа зовохгүй ээ, яршиг. Дээр дурьдсанчлан лиг болон шигшээгийн илүү, дутуугийн хавсарсан комплекстэй нөхдүүд л Итали түрүүлсэн чинь л лиг нь ийм авах юмгүй нөхөд яагаад түрүүлдэг юм вэ гээд л элдэв юм бичээд илэрхийлэхээр нь хэдэн юм бичлээ. Франц түрүүлэхэд лиг нь муу ч чимээгүй л байдаг л даа ккк.
Английн лиг, пундит, тойрсон нөхөд 1985 оны хэрэг явдлаас болоод Италийн лиг, шигшээг онцлойлон үзэн яддаг, тэрний ул мөр бодолд нь гүн суусан нь одоо ч яриа, тайлбар энэ тэрээс ажиглагддаг. Тэрнээс үүссэн Ангичуудын олон жил дарагдсан, бусдад бахархах гэсэн хавсарсан комплёксийг нь манай эндэх зарим фэнүүд, Балжаа мэтийн тайлбарлагчид сайн мэдэхгүй л дагаад намираад байдаг. Ливерпуль 1985 онд Ювэнтустэй тоглоход фэнүүд нь замбараагүйтэж, баахан хүн хохирч, Английн лиг Ёвропын тэмцээнд 5 жил орох эрхгүй болсон. Үүнээс шалтгаалж Ливёрпулийн амжилт зогссон, Италийн багууд Ёвропд давамгайлсан. Английн багууд байр сууриа олох гэж бараг 2005-2006 он хүргэсэн, 1985-1990 онуудад лиг нь унаж, гайгүй тоглогчид явж хэцүүхэн болсон, цэнгэлдэхэд фэнүүдийн үйлдэлд асар их хориг тавьж тэр нь улмаар хэвийн үзэгдэл болсон шиг. Фэнүүдийн уур амьсгал эрс сайтай багуудын фэнүүд Английн лигийн багуудтай баг нь тоглохоор очихдоо уур амьсгал сүрхий биш, томоотой тал руугаа гэж бичсэн байдаг юм билээ. Уг нь Английн фэнүүд нэлээд үймээн дэгдээдэг, адилхаг л галзуу фэнүүдтэй, сая ч гэсэн тэр нь хоригтой боловч сэдэрсэний нэг болсон байсан. Энэ том соёлд болон амжилтад нөлөөлсөн болохоор Английн Итали руу онгойлж хандах хандлага ихээхэн сөрөг юм гэж боддог. Дээрээс нь алив юм мандан бадарч, буурч доройтдог давтамжтай юм. Тэрийг мэддэггүй юм уу, эсвэл хавсарсан комплёксээс болдог уу, топ шиг авирлах нь хэн нь хавсарсанг харуулаад бна уу гэж боддог доо. Баг нь түрүүлэхээс илүү Англи хожигдсон ч илүү баярлах болоогүй бна аа. Италийн лиг Ёвропд эргээд доминант болоод, Топ фэн болж, шигшээ нь бүтэлгүйтэхээр цочмог хаюсарсан шинж тэмдэг гэнэт илэрч магадгүй ээ. Ирээдүйд юу ч тохиолдож болно, гэхдээ нас гүйцэхгүй ч байж магадгүй шүү ккк