by kayo » Tue Jul 20, 2021 12:42 pm
Хакухо ч энэ башъёд хамаг арга заль, ур чадвараа гаргаж түрүүллээ л гэж харлаа, хэд хэдэн барилдаан дээр унах шахсан, зайлж аргалж барилдаад давж байгаа харагдсан, бас гэмтлээ сэдрээчихгүй ч гэж тэгсэн байх, байнга ингэж барилдаж чадахгүй л дээ. Аргагүй нас нь ч явчилаа, бараг дараагийх дээр зодог тайлж магадгүй л байх, 899-г 1000 болгох гэж үзнэ гэхгүй шууд 900 болгоно гэхээр энэ жилдээ зодог тайлах байх. Нөхөр Токёогийн олимпт л гол оролцох зорилготой байсан, бөхчүүд бүх орны нэрсийг барьж жагсана гээд байсан, тэр нь худлаа болчих шиг боллоо. Гол олимптой сар түрүүлчихлээ, зорилгодоо хүрчихлээ л гэж харлаа.