Хэхэ, Өвөөгийн тэр хөдөлгөөнүүдийг хараад инээсэндээ нэлээн "shaky" тоглож байсан багийнхнаа гоол алдчих вий гэж айж байсан түгшүүр маань хэсэг хугацаанд ч болов арилж байсан шүү.
За өчигдрийн хувьд болох ёстой юм ёсоороо л боллоо. Миний хувьд МОМ бол Хиларио байлаа. 3-р хаалгач гэхэд СЛ-ийн шөвгийн 8-д ингэж өөртөө итгэлтэй сайхан тоглоно гэдэг гайхалтай хэрэг. Тэр сүүлд доогуур ирсэн бөмбөгийг орчлоо л гэж бодоод өнхөрч явахад нь өөрийн эрхгүй нүд харанхуйлж байлаа шүү, ккк. Гэтэл манай 3 дахь стоппер бат байлаа гэж..
Манай "хар алт" өчигдөр үнэхээр гялалзлаа. Тэр сүүлд дэмий юман дээр шар авдаг тоогүй. Гэхдээ тоглолтондоо, хожихын төлөө тэгж сэтгэл зүрхээ өгч байхыг харах сайхан байлаа. Уул нь Анфиелдэд тоглосон бол ч тоглолтын хувь заяаг эргүүлж чадах гар шүү.
Бас дээрээс нь Лампсыг дурдахгүй байж яаж болохов. Жинхэнэ инвизибл мэн л гэж тийм байдаг байх. Тэр сүүлийн гоол дээр хаанаас гараад ирвээ.
Семигийн хувьд уул нь Арсеналтай тогловол илүү амар, дээрээс нь үзэхэд сонирхолтой тоглолт гарах байлаа.
Гэхдээ яахав Ливерийг одоо л хэрийг нь харъя. Өмнөх 2 жилийн тоглолтод ур чадвар, тактик гэхээсээ илүү аз хийморь нь л Ливерийн талд байсан. 2 дахь тоглолтоо цайздаа хийнэ гэдэг л хамгийн том давуу тал. Талбайд нь яаж ийж байгаад 1 гоол хийх хэрэгтэй. Чадвал тэнцээ, чадахгүй бол 2-1 байсандаа ч яахав. Тэгсэн байхад цайздаа аргалчих байх.
Гол нь Торрес, Стиви 2-ыг сайн барьсан байхад хожил манай талд л байх даа.
Гэснээс өвөө энэ жил ямар нэгэн цом авбал...баярланаа