by Forza Juve » Sat Aug 28, 2021 10:23 am
За Роналду явчихлаа. Месси ПСЖ рүү явсан, яваад өөрөөс нь сүрхий амжилт гаргачих төлөвтэй болсон эсвэл 2022 оны ДАШТ-д ороход сайн клубт өндөр түвшинд тоглож байх гэсэн хэрэгцээ, өрсөлдөөний улмаас явчихав уу даа. Манайх 2022 онд баахан топ залуу тоглогчид гэрээ энэ тэр дуусна гээд том наймааг энэ жилдээ хийхгүй, Роналдутай гэрээ сунгахгүй, энэ улирлаа аргалаад явуулна гэсэн тооцоотой байсан бололтой, сая дүрмийн сангаа 400 сая доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Дээрээс нь Дибалаг дэд ахлагч болгоод гэрээг сунгаж, Аллегри Дибалаг тойрсон баг бүрдүүлнэ гэсэн нь нөлөөлсөн биз. Ямар ч байсан гэнэт л наймааг хүчлээд явчихлаа.
Роналдудаа ПЛ-т нь, ирээдүйд нь амжилт хүсье дээ.
Роналду наймааны цонх хаагдахаас өмнө явчихдаг нь манай энэ улирлын наймааны болон дасгалжуулагчийн төлөвлөгөөнд гэнэтийн цохилт боллоо доо. Одоо хугацаа богино байхад топ тоглогч яаран өндөр үнээр авахгүй, сайн орлуулах хэрэгцээтэй тулгарлаа даа. Аллегри ч ирээд Роналду гараанд баталгаатай биш, зохих сэлгээ хийнэ гэсэн шуум явсан ч Роналду явчихаар дахин шинээр богино хугацаанд бодох хэрэгтэй болох нь.
Эвертоноос Кийн, ПСЖ-ээс Икарди гэсэн нэрс явж байна. Роналдуг орлуулахад 1 нөхөр биш, 2 сайн тоглогч, довтлогч, вингэр авч л нөхөх хэрэгтэй болсон. Сая авсан Жоржэ Кайо гэдэг залуу гэмтээд 1 сар талбайд гарахгүй болж. Наймааны цонх хаагдах үлдэх 4 өдрөө л харья даа.
Дибала, Кьеза, Мората, Кайо, Бернардески, Куадрадо нар л довтолгоонд үлдлээ. Их л нимгэн боллоо. Араас хагас хамгаалалт сайн дэмжихгүй бол ч хэцүү л байх болов уу. Роналду яваад нэмээд нэг хагас ч авч магадгүй л боллоо. Маккенни шуум яваад байсан, урагшаа Видал шиг ч довтолгоонд Рамсейтэй тоглож магадгүй л боллоо.
Сери А-гийн Скудетто өрсөлдөөн ч ширүүн болохоор боллоо. АЛ-д ч бооцоо тавигчдын түрүүлэх гэж магадлал тавих нь буурлаа даа
Гэхдээ хэт Роналдугаас хамаарахгүй, бусад тоглогчдод боломж томоор нээгдэж байна даа.