by kayo » Tue Aug 03, 2021 9:56 am
Энэ Мориба их онцгүй бацаан байна шүү, сайхан бокс тү бокс хагастай боллоо гэсэн гэрээгээ сунгахгүй новшроод байна. Ганц хоёр гараанд гарсан биш их мөнгө нэхээд байгаа бололттой.
Уг нь Ла Массиагаар гарч ирж байгаа залуучууд Барсагийн 1р багт яаж орох уу гэсэн бөөн мөрөөдөлтэй, тэрнийхээ төлөө ямар ч цалин хөлс голдоггүй, цалингийн талаар элдэв асуудал гаргадаггүй, ямар ч байрлалд тоглоод эцсийг хүртэл барсагийн төлөө л байдаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл С.Роберто байна, өгөгдөл нь муу ч гэсэн баруун ар, зүүн ар, дунд, урд жигүүрт гээд ямар ч байрлал голохгүй, сэлгээнд суухад асуудалгүй явсаар байгаад чухал үед хэд хэдэн гоол, дамжуулалт хийгээд одоо 4дэх ахлагч болчихсон байна. Өмнөх жишээ гэвэл мэдээж Шави, Инеста, Пуёол хамгийн сүүлийн жишээ гэвэл Пүүж байна, зөвхөн барсагийн төлөө тоглоно, дасгалжуулагчийн итгэлийг олно гээд л үзээд байна.
Тэгэхэд энэ нөхөр одоо их зантай, өндөр цалин нэхээд, уг нь одоогийн цалин нь жилийн 1 сая, 18-тай Б багийн хүүхдэд ахадчихсан цалин байхад голоод 6н саяыг нэхээд байгаан байх. Лапорта бол шууд хэлж, иймэрдүү занг бол тэсэхгүй, явмаар байвал яв, Барсад зөвхөн барса гэх хүн л тоглоно гэж. Манайхан тэгээд нөхрийг дээд багт байтугай Б багт ч бэлтгэл хийлгэхгүй шийтгэж байна, одоо 1 жил ингээд юү ч бэлтгэл хийхгүй кареераа алвал ал гээд суулгаад байх шинжтэй. Харууд тэгээд цаанаасаа толгой муу, өөрийгөө хэт үнэлдэг, онгироо тийм ааштай зан байх шиг байна (Сорри жоохон расист биччихлээ, уг нь тийм биш кк).