Хэдирагийн Маркад нийтлэгдсэн ярилцлагыг махчилан хүргэе ээ.
С: Дахиж хөлбөмбөг тоглохгүй гэдэгтээ дасаж байна уу?Хэдира: Магадгүй цаг хугацаа шаардах ч туулах л ёстой зам. Энэ бол зүгээр ч нэг шийдвэр биш, би хамгийн хайртай зүйлээ орхиж байна, бага багаар дасах л хэрэгтэй. Миний бие үргэлжлүүлэн дээд түвшинд тоглож чадахаа больж энэ л мөчид одоо орхих хэрэгтэй гэж бодсон, энэ хамгийн зөв сонголт. Хэрвээ би чаддаг зүйлээ хийж чадахаа байвал зүгээр замаа сольсон нь дээр. Энэ бол удаан хугацааны турш гэр бүлийнхэнтэй ярилцаж бодсон зүйл. Яг одоогийн мэдрэмж нэг тийм хачин байгаа. Мэдээж гуниглана, яагаад гэвэл би цааш тоглохгүй, гэхдээ нөгөө талаараа амжилтанд хүрснээ харж, маш их аз жаргал, бахархал төрж байна. Би гайхалтай аялал хийсэн.
С: Хүүхэд байхаасаа л хөлбөмбөгт ийм амжилтанд хүрнэ гэж мөрөөдөж байсан уу? Х: Би хөлбөмбөгчин болж, дээд түвшинд тоглохыг л мөрөөддөг байсан. Төрөлх багийнхаа төлөө тоглож, Бундеслигт түрүүлсэн (сүүлийн тойрогт хожлын гоол оруулсан). Дараа нь Реал Мадридад ирсэн гээд төсөөлөөд үздээ. Мадрид миний амьдралын бүх зүйлийг өөрчилсөн, би ийм агуу клубт тоглоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Дэлхийн шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн хамт тоглож, хамгийн шилдэг дасгалжуулагчийн удирдлага дор, бид гайхалтай байсан. Энэ бол бас нэг хэмжүүр байсан.
С: Мадридад ирэх шилжилт хэрхэн явагдсаныг санаж байна уу? Х. Гайхалтай. Өмнөд Африкт болсон дэлхийн аваргад Испани биднийг хагас шигшээд хожиж, би жаахан сэтгэлээр унасан байсан. Бид бүгдээрээ л гунигтай байсан, гэхдээ тэр үеийнхэн финалд тоглох эрхтэй байсан. Тэр тоглолт миний санаанаас гарахгүй надад их нөлөөлсөн юм, гэтэл нэг дуудлага ирсэн. "Сами, Мадрид чамайг авахыг авахыг хүсч байна, Моуринью чамтай яримаар байна" гэж. Хараал ид тоглож байгаа байлгүй гэж бодлоо. Одоо бодоход эдгээр зүйлд сэтгэл санаа бэлэн биш байсан байх. "Моу чам руу залгаж байна" гэж агент хэлсэн. "Чи Мадрид явна!"
Миний бие бүхэлдээ өөрчлөгдөж, маш их сандарч байлаа. Миний хамгийн их санаа зовдог зүйл бол Англи хэл, учир нь би энэ хэлээр ярьдаггүй байсан. Би сандарч байхад, Моу над руу залгасан, би түүнээс текстээр ярилцаж болохыг асуухад тэр инээгээд тэгэлгүй яахав гэсэн. Тэр намайг Реал Мадридад авчрахыг хүсч байгаа хэлж, үүнд эргэлзэх хэрэггүй хэлсэн. Тэр яриа миний карьерыг өөрчилсөн. Моуринью бол надад тохиолдсон хамгийн сайхан зүйл.
С: Моуриньютой өнгөрүүлсэн сайхан үеээ дурсаач.Х: Итгэмээргүй. Мадридад дахь эхний жилүүд гайхалтай эрч хүчтэй байсан. Эхний жилийн Эл Классико үнэхээр түүхэн байсан. Эхнийх нь маш хэцүү. Бид 5:0-ээр хожигдож байлаа. Ямар хүнд байсан гээч, гэхдээ энэ нь биднийг илүү сайн болгосон. Тэр үеэс л Моуринью багтайгаа нэг алхам урагшилж, бид илүү өрсөлдөх чадвартай болсон. Тэр үед өөр нэгэн Мадрид сэрч, бид дараагийн тоглолтуудад гарч ирсэн. Эхний жилийн Эзэн Хааны цом үнэхээр гайхалтай , ямар гайхалтай тоглолт байсан гээч. Талбай дээр бүх хүчээ дайчлах тоглолтууд байсан ч хувцас солих өрөө, талбай, бэлтгэл дээр туршиж үзсэн бүх зүйлдээ дуртай байсан даа.
С: Моуриньогийн доор Аваргуудын лигт түрүүлж чадаагүй бүтэлгүйтэж байсан?Х: Бид үнэхээр ойрхон байсан шүү, тиймээ. Тэр үеийн баг гайхалтай, уян хатан, хүсэл эрмэлзэлтэй байсан. Бид Ла Лигт гайхалтай, өөгүйгээр түрүүлсэн, харин Аваргуудын лигт бага зэрэг аз дутсан.
С: Дараа нь Анчелотти ирсэнХ: Тэр Моуриньюгоос тэс өөр хүн. Тэр намайг үргэлжлүүлэн хөгжиж, өөрөөр тоглоход тусалсан. Надад маш их итгэл хүлээлгэж, намайг илүү өрсөлдөгчийн талбай руу орж тоглох талаар хэлж зөвлөж байсан тэгвэл чи илүү олон гоолыг оруулж чадна гэсэн юм. Би ч үүнийг хийсэн. Тэр багийг нэг гэр бүл гэдгийг мэдрүүлж, бид бүгдийг халамжилдаг байсан.
С: Өвдөгний бэртлээс ирээд удаагүй байсан ч аваргуудын лигийн финалд тоглосон?Х: Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би бэртэж, Бразилд болох дэлхийн аваргыг өнжих эрсдэлтэй байсан Гэхдээ би өөртөө: чи тийшээ очих ёстой гэж хэлсэн. Мэс засалд орж, хурдан эдгэхийн тулд Германд эмнэлэгт өөрийгөө түгжсэн. Тэнд, эмнэлэгтээ амьдардаг байлаа. Энэ бол хэний ч мэдэхгүй хүчин чармайлт байсан. Би тэнд ганцаараа, эмнэлэгт эмч нартай хамт байсан юм. Гэхдээ тэнд бас Карло байсан. Намайг бэртсэн цагаас хойш намайг бэлтгэлдээ эргэн ортол тэр өдөр бүр над руу залгаж ярьдаг байлаа. Өдөр бүр яг л аав шиг минь ярьдаг байсан. Тэр өдөр алгасахгүй байнга л ярьдаг байсан. Тэр 23 тоглогчтой байсан ч дарамт шахалт, гэр бүл гээд олон мянган бэрхшээлээс гадна өдөр бүр над руу утсаар ярьдаг байв.
С: Энэ нь Анчиг ямар хүн болохыг харуулж байнаХ: Нэг өдөр би түүнд: "Босс, надад энэ үнэхээр гайхалтай санагдаж байна" гэж хэлээд талархлаа илэрхийлсэн. Хариуд нь тэр надад "Сами, бид нэг гэр бүл, чи эмнэлэгт ганцаараа байгаа. Би яаж чам руу залгахгүй байх юм! Бид бүгд чамтай хамт" гэсэн.
С: Тэр чамайг Лисбонд Атлетикогийн эсрэг гараанд гаргасан.Х: Би бэлтгэлээ хийж эхлээд байсан, Шаби Алонсо торгуулийн улмаас финалд тоглох боломжгүй болсон. Нэг өдөр дасгалжуулагч ирээд:"Хэврээ чи зүгээр бол би чамайг финалд гаргах болно" гэж хэлсэн. Финалын өмнө 2 тоглолтонд оролцуулсан ч, би худал хэлэхийг хүсээгүй тул би 60%-тай байна гэж хэлсэн юм. Тэр хариуд нь "Би мэднэ, гэхдээ чи чадна, чи сайн тоглох болно. Надад туршлагатай тоглогчид хэрэгтэй. Хажууд чинь Модрич, Ди Мариа байгаа шүү, тайвшир" гэсэн. Тэр анхнаасаа энэ бүгдийг тооцоолчихсон байсан. Энэ миний амьдралын хамгийн сайн тоглолт биш хэдий ч би тэр тоглолтыг хэзээ ч мартахгүй, тэр үед Серхио Рамосын оруулсан гоол...
С: Одоо Анчи буцаад Реал Мадридад иржээХ: Үнэхээр сайн мэдээ шүү. Цомоос гадна, бид маш гайхалтай тоглолтыг үзүүлж байсныг тод санаж байна. Мэдээж хоёр дахь удаагаа ажиллах нь амаргүй гэж би боддог. Гэхдээ л зургаан жил өнгөрчихөөд байхад түүнийг сайн ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Мадридын хувьд гайхалтай байх болно.
С: Та Шаби Алонсо, Модрич, Ди Мариа, Месут Өзил, Тони Кроос нартайгаа хамт тоглож байсан. Хэнтэй нь хамт тоглох дуртай байсан бэ? Х: Шаби Алонсо, түүнээс би их зүйлийг сурсан. Би Мадридад залуу байхдаа ирэн түүнтэй зэрэгцэн тоглож байсан, миний хувьд тэр бол хамгийн шилдэг No. 6. Түүний карьер үнэхээр гайхалтай байсан, түүнээс их зүйлийг сурсан даа. Дараа нь Месут, ямар гайхалтай тоглогч гээч. Түүний хөдөлгөөн, хурд, хяналт, Кристианод өгч байсан дамжуулалт гээд гайхалтай.
С: Кристиано таны хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч уу? Х: Тиймээ, тэр бол гайхалтай довтлогч. Түүний гоол, тоонууд л энэ бүгдийг хэлээд өгнө. Гэхдээ би бас Жижи Буффон, Икер Касилъяс гээд хөлбөмбөгийн домог болсон хаалгачтай хамт тоглож байсан. Буффон бол миний танилцаж байсан хамгийн сайн хүмүүсийн нэг бөгөөд тэр үнэхээр сайн залуу. Мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалагчийн нэг Рамос байна. Өзилийн Мадрид дахь 3 жил? Эдгээр жилүүдэд түүний юу хийснийг, хөлбөмбөг хэрхэн тоглосныг хүмүүс зүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Месутын Мадридад хийсэн зүйл гайхалтай, миний харж байсан хамгийн сайн зүйлс байсан.
С: Эстадио Сантьяго Бернабеугийн талаар ямар дурсамж тод үлдсэн вэ? Х: Миний хувьд хамгийн сайхан цэнгэлдэх хүрээлэн, үнэхээр гайхалтай. Фенүүд маш ойрхон байдаг, заримдаа энэ нь амаргүй байдаг л даа. Бернабеу хамгийн шилдэг тоглогчдод дуртай, заримдаа энэ нь амаргүй байсан гэдгийг мэднэ, гэхдээ л эцэст нь тэд миний тоглолт, мэргэжлийн ур чадварыг үнэлж, талархдаг. Бернабеуд дэмжлэг хэрэгтэй үед тэд гараал ирдэг. Боруссиа Дортмундын эсрэг тоглосон шөнийг би хэзээ ч мартахгүй. Хэдийгээр бид финалд шалгарч чадаагүй ч миний урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн гайхалтай уур амьсгал байсан.
С: Яагаад Мадридыг орхисон бэ?Х: Дэлхийн хамгийн шилдэг клубт байгаагаа мэдэж байсан болохоор Мадридыг орхиход гунигтай байсан. Мөн Мадрид бол итгэмээргүй гоё хот, энд олон цом ч хүртсэн. Би сүүлийн өдөр хүртлээ бүх хүчээ зориулж байсан ч явах цаг болсноо ойлгосон. Тэр мөч хэзээ ирэхийг мэдэж байсан, өсч хөгжихийн тулд өөр нэг клуб, өөр улс надад санал тавьсан. Би Реал Мадридад хайртай, орхихдоо уйлсан. Шөнө Мадридаар алхаж байснаа бүх зүйлийг санаж байна. Энэ нь хэцүү байсан. Гэхдээ Ювентус над руу залгасан нь намайг өсч дэвжихэд өөрчлөлт болно гэдгийг мэдэрсэн.
Би Реал Мадридад тоглож байсан гэдгээрээ бахархаж, мадридиста байх болно. Нэг л өдөр Бернабеу дахь тоглолтыг үзэн,бүх тоглолтонд бүхнээ өгч байснаараа бахархана. Хүнүүс намайг үргэлж сайнаар санаж яваасай гэж хүсч байна.