Өнөөдрийн тоглолт маш чухал тоглолт байлаа. Нэг ёсондоо МВП-г өгөх шалгаруулалтанд том нөлөө үзүүлсэн тоглолт байсан. Хэн авах ёстой вэ гэдгийг Коби харуулсан гэхэд болно. Манайхан эхний үед сайхан тоглож оноогоор тасарсан ч 3, 4-р үед бариулж эвгүйтэх шахсан. Гэсэн хэдий ч Коби, Саша, Фармар, Фишерын дундын болон холын шидэлтүүд байгаа оносноор Зөгийнүүдэд дахин боломж олгосонгүй. Энэ тоглолтонд манайхан ялалт байгуулсанаар Шакийг явсанаас хойш анх удаа пасифик дивизионыг тэргүүлж плей оффд оролцох боллоо. Өөрөөр хэлбэл эхний гурван байрын аль нэгээр гарах боломжтой боллоо.
Өнөөдрийн тоглолтонд манайхнаас Коби 29 оноо, 10 самбар, 9 о.дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлжээ. 2-хон ассист хийсэн бол трипл дабл хийх боломжтой байв. Мөн Газол маш оновчтой буюу 12 довтолгооныхоо 9-ийг цагирагт оруулснаар 25 оноо авч 6 самбар, 2 блок шот гүйцэтгэжээ. Ламар Одом үүргээ сайн гүйцэтгэж 13 оноо, 16 удаа самбараас бөмбөг авсан байна. Багийн бусад тоглогчид болох Фишер 15, Вуяачич 9, Фармар 8 оноо тус тус авч багтаа хувь нэмэр оруулжээ.
Дараагийн тоглолт Сан Антониотой талбай дээрээ тоглоно. Бас л чухал тоглолт байх болно.