by kayo » Sat Jul 07, 2018 11:30 am
Энд яагаад Испанийн хожигдолын талаар дурсахгүй байна. Уг нь гоё талд орчихсон, бүх юм л гоё дардан байхаар байсан даа.
Гол шалтгаан мэдээж ойлгомжтой, дасгалжуулагчаа 2хон хоногийн өмнө халаад Иэрро тавьсан нь, Перез гол буруутан нь. Эртхэн холбоо энэ тэртэйгээ яриад асуудлыг шийдчихгүй нээрээ.
Тэгээд Иэррогийн байж байгааг нь, гараа анхнаасаа маш буруу гаргаад хусуулсан, тэгээд багаа мэдэхгүй гэнэт оронд нь очихоор бас аргагүй л байх даа. Баахан реалын хэдээ тавиад буруудсан даа.
Оросын эсрэг хоёр пивоттой тоглож энэ тэр, орос нээх довтлоод алчихав л гэж дээ, хамгаалж тоглох нь ойлгомжтой байхад Инестаг суулгаад Кокег оруулж энэ тэр. Коке бол үнэндээ ямар ч хэрэггүй л гүйсэн хүн харагдсан, ямар ч кретив юм байхгүй, тийм хүнийг 120 минут тоглуулаад пеналт цохиулсан гэхээр л нээрээ, ямар ч мэдрэмжгүй нь харагдаад байгаан. Ческ завсарлагаанаар урагшаа бөмбөгөө өгөх хэрэгтэй байна, уралдуулсан дамжуулалт дутагдаад байна, Коста байгаа ч ашиглахгүй байна гэж, үнэн л дээ, Костаг буруутгах аргагүй байсан, ямар ч бөмбөг хойноос ирэхгүй байхад хэдэн мянга гүйгээд яах вэ дээ. Шеарер бас хэлээд авсан, довтлогч хүнд бөмбөг ирэхгүй бол сүүлдээ гүйхээ больдог гэж, тэгээд л суусан даа.
Тэгээд баруунд Карвахал биш Начо, урагшаа ямар ч гүйлт байхгүй, довтолгоо байхгүй. Карвахал гэмтэлтэй л юм бол ядаж Азбик-г оруулж ирэхгүй, унаган баруун хойд хүн чинь хамаагүй илүү гүйнэ, довтолгоо үүсгэнэ дээ. Кроссууд нь ч сайн шдээ, Костад хамаагүй л илүү хаяах байсан даа. Ядаж Моратаг авж явсан бол сүүлд оруулж ирээд мөргүүлэхгүй юү.
Дунд Бускутс бол удирдаж байсан даа, урагшаа хэд хэд гоё бөмбөг өгсөн ч цааш нь авж явчих хүн байхгүй. Силва маш муу байсан, тэгээд гол ойлголцдог Инеста нь байхгүй болоод ч тэр үү. Инеста орж ирээд л нэлээн олон эвгүй довтолгоо зохион байгуулсан.
Ассенсо байна, реалыхан бараг л Мэсситэй харьцуулаад байсан, үнэндээ ямар ч хэрэг болоогүй дээ, ганц ч олигтой аюултай тоглолт үүсгээгүй, хаана явж байгаа нь ч харагдаагүй дээ, тэгснээ бүүр сүүлд солигдож энэ тэр, бараг Тиагог оронд нь тавьсан бол илүү директ тоглох байсан байх, Родриго харин орж ирээд бараг л хусах шахсан. Педрогоо их үгүйлсэн дээ, жигүүрээр хурд хийгээд орох хүн байхгүй дундаа дамжуулсаар байгаад л таарсан.
Пике ядаж байхад тэр гараа өргөж л байдаг, Рамос энэ хоёр хослохоор хэзээ ч бүтэхгүй юмаа, хоорондоо дургүй улсууд, ямар ч ойлголцол байхгүй, дан алдаа гаргана. Хоюул энэ дэлхийн аваргын турш бүтэлгүй байсан даа.
Де Геа ч тэгээд сэтгэл зүй муутай гар юм даа, пеналт дээр зөв таасан мөртлөө бөмбөг хааж чадахгүй. Кассиллесын дайнд хүрэх болоогүй л юм байна.