by Галмандах » Mon Feb 10, 2020 4:09 pm
Өөрийнөө ч юм уу багш, баг нь ч юм уу бэлтгэл нь болчихсон. Одоо гараад үзэхэд дутах юмгүй болчихлоо гэж дүгнэсэн тухай пост оруулсан байсан. Өөрсдөө ч тэрэндээ бат итгэсэн байх.
Тулааныг хажуугаас нь хараад алдаа оноог нь харах амархан ч өрсөлдөгчөө үнэлэх, илүүрхэж тулалдахын тулд тохирсон бэлтгэл хийх тал дээр багш дасгалжуулагч нар хангалтгүй ажилласан харагдсан.
Төгсцогт өөрөө харж чадахгүй мэдрэхгүй байгаа зүйлийг нь хажуугаас нь харж зааж зөвлөж өгөх ёстой хүмүүс нь тэгэж чадахгүй байх шиг санагдсан даа өөр зүйлгүй.
Тайлбарлаж байсан Төрбат, Цэвээнпүрэв нэг нь хэн билээ энэ хүүхдэд яалтчгүй Монгол багш хэрэгтэй харагдаж байна гэж хэлсэнтэй санал нэг байна.
Сүүлийн 2-3 үе дээр бол чи угаасаа ялагдахаар миа ш@@ж байна. Зоригтой хэд дэлсэх гээд оролдоод үз гэдэг ч юм уу Монгол хүний тэнэгдүү хэлбэрээр мотивац авдаг зүйлийг тэр Куба ч билүү хэл нэвтрэлцэхгүй гадаад нөхөр ойлгуулхааргүй л юм билээ.
Одоо дасгалжуулагчийн багаа сольж болдог бол солиод 12 раундын аваргын бүсний төлөөх тулааны халуун үнэнтэй нүүр тулаад нэг зүтгэж үзэх нас бол байгаа. Тэгээд чадахгүй бол дэлхийн чансааны 6 7 8 9 дугаарт бичигдэж байгаа хар мянган Мескикүүд дундаас ялгарч чадахгүй байгаад л дуусах байх даа.
UNICEF