by Villa_Bayaraa » Wed May 26, 2021 8:56 am
Хөлбөмбөгийн нэг гоё юм нь талбайд 11 хүн гардаг... тиймээс 2-3 супер одын нөлөө бусад цөөн тоглогчтой багийн спортыг бодвол харьцангуй бага санагддаг... супер одгүй ч том лигт түрүүлж болдог гэдгийг Лестер, Лилл 2 баталлаа... сайхан байна... иймэрхүү жишээ бас дундаж багуудад айхтар урам зориг өгдөг юм шиг байгаа юм... жишээ нь Лестер түрүүлснээс хойш манай багийнхан дотор ёндоо байвал яагаад түрүүлж болохгүй гэж гэсэн хандлагатай болсон нь анзаарагддаг... өмнө нь бол түрүүлэх ямар ч боломжгүй, топ-4-т орвол дээдийн заяа гэж боддог байсан хэхэ...