За манай хүүхдүүд Вилла Парктаа 4000 үзэгчдийн өмнө Ливерпүүлийг 2:1-р хожиж Андер-18 ФА цомд түрүүлжээ...
Манай андер 18 баг лигтээ өмнөд бүсийн 4-т орсон ч ФА цомд түрүүллээ... яагаад гэвэл манай андер-18-н "одууд" ихэнх нь андер 23 буюу ПЛ-2-т, зарим нь бүр 1-р багийнхантай бэлтгэл хийдэг учир яг андер 18 улирлын тоглолтод тэр бүр байнга ороод байж чаддаггүй...
харин ФА цомд тал талаас эргэж цуглаад тоглоод байдаг...
ФА цомд:
3-р шат Рийдинг 3:4 Вилла
4-р шат Брайтон 0:3 Вилла
5-р шат Бартон 0:9 Вилла
Шөвгийн 8 шат Ньюкатсл 1:6 Вилла
Хагас шигшаа шат Вестбром 1:4 Вилла
Шигшээ тоглолт Ливерпүүл 1:2 Вилла
Андер 18-таа бууриа сахиж үлдсэн довтлогч Брэд Яанг маань ПЛ-2-т тоглож байгаа багийн анд Луи Барритай хамт урд тоглож хожлын гоолыг оруулж МОТМ болжээ...
Тоглолтонд 1-р багтай бэлтгэл хийж байгаа хүүхдүүдээс Кейн Кеслер /РБ/ багийн ахлгачаар орж, Керни Чуквемека /вингер/гараанд гарсан бол ПЛ-2-т тоглож байгаа Луй Барри /довтлогч/, Аарон Рамсей /СМ, САМ/ 2 багтайгаа нэгдэж тоглосон байна...
Бас андер 23-т байгаа Доминик Реваны дүү Себ Реван андер 18-н гараанд, ЛБ байрлалд тоглосон бол төвийн хамгаалалтанд Голланд хослол болох Сил Свинкелс, Ламаре Богард нар тоглож, Сити-гийн академиас ирсэн Линдлей, Энэтхэгийн ирээдүйн од гэгдээд байгаа Арьяан Раики нар төвийн хагас дээр тоглолоо... харин Чуквемекагийн эсрэг талын жигүүрт тоглолтын эхний гоолыг оруулсан Бен Крисен тоглолоо... Бен хүүг манайх өнгөрсөн зун Ливерпүүлтэй өрсөлдөж байж багтаа авч байсан...
Хөгжилтэй нь манай хүүхдүүд шүгэл дугараад ялалт байгуулангуутаа бүгд хувцас солих өрөө рүүгээ гүйлдээд явчихаж... үзэгчид гайхаад хүлээж байтал хэсэг хугацааны дараа бүгд утсаа бариад гүйлдээд гараад иржээ хэхэ... одооны хүүхдүүд үү...