by kayo » Mon May 24, 2021 10:13 am
Агуеро ирэх нь тод болжээ. Өчигдөр Пеп баяраа тэмдэглэж байхдаа "Би танарт нэг нууц задалъя, Агуеро миний барса руу явна, барсад очоод бүх цагийн үеийн шилдэг Мэсситэй тоглоно, Барсад амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гээд аваад хаячихлаа, сэтгэл нь их хөдөлсөндөө албан болохоос өмнө зарлачих шиг боллоо, тэрнээс хэр барагтай иймэрдүү албан болоогүй мэдээлэл задлах хүн биш дээ.
Нөгөө талаас Мэсситэй хамт тоглоно гээд Мэссиг бас үлдэхийг зарлачих шиг боллоо. Мэссиг ч үлдэнэ 2024 он хүртэл сунгана гэж яригдаад л байгаа л даа, Агуеро ирж байгаа нь өөрөө батлаад байх шиг. Тэгээд лийгийн сүүлийн тоглолтонд тоглоогүй, чөлөө авсан, хэрэвзээ явах байсан бол сүүлийн тоглолтонд оролцоод явах байсан биз.
Агуеро ирж байгаад би бол баяртай байноо, өчигдөр заменаас гараад 5н минутанд л 2 гоол хийж байна лээ, бас болоогүй л харагдсан, тэгээд их хямдхан гэрээтэй, заменаас тоглож болох, Брэйтвэйтийг орлоно гэхээр яаж ч бодсон манай лордоос толгой илүү хүн. Мэсситэй сайн ойлголцоод гарааны тоглогч ч болж магадгүй.
Одоо гол нь явуулах улсуудаа гайгүй үнээр явуулчихвал ирэх улсууд бол гайгүй хямд олдоод л байх шиг байна, одоо Гарсиа бас үнэгүй ирчихнэ, Депэй гэж яригдаж байгаа, гэхдээ Куманыг коач хэвээрээ үлдвэл ирнэ гэсэн юм байна, Куманы үлдэх эсэх нь өөрөө их бүрхэг байгаа л даа. Энэ долоо хоногоос ноён Лапорта шууд шууд зарлаад явна гэсэн дээ.