ПЛ-ынхэн сэргэлэн, менежмент, маркетинг сайтай болохоороо сайн ажиллаад доошоо унаж байгаа нь ч 100сая хүртдэг мөнгөний лиг болсон л байна. Мөнгөний лигийнхэн мөнгөний лигийг эсэргүүцэх, чөлөөт зах зээл гэж дооглохоор сонин юм. Өөрсдийн хувьд энгийн болсон зүйлийг бусад хүсдэгийг мэдэхгүй, ойлгохгүй байна уу даа
Бусад лиг шиг байсан бол энд байлцаад л, хамтарсан мэдэгдэл гаргах байсан даа ккк. Энд сул талаа хамтарч нөхөөд боломжоо бүрэн ашиглаад эрсдэлээ бууруулаад, ашгиа максимум түвшинд хүргэе гэсэн шинэ бизнес загварыг танилцуулж байна даа.
Аль ч улсад томчууд нь манлайлдаг, томчууддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг багачууд давхар дэвшиж хөгждөг, тэрэнтэй л адилхан зүйлсийг бий болгох гэж байна даа. Тэгсэн чинь багачууд нь давхар дам нөлөөгөө олж харахгүй дангаар авах гэж байгаа мэт л эсэргүүцээд байна даа ккк. Магадгүй нөгөө хэсэг өрсөлдөгч томчууд нь бас дотроо олон ширүүн өрсөлдөгч гарч ирнэ гээд дургүй байгаад, жижигүүдээ хатгаж ч болно.
Томчууд томроод мөнгөтэй болвол багачууд дагаад ашиг хүртэнэ, яг л ПЛ-ын хэдэн томчууд мөнгөөр цохиж, багачуудаас авдаг, багачууд ч тэдэн зарах гэж эрж хайж овоо өгөөж хүртдэг, түвшин түвшиндээ ажил үүргийн хуваарь тодорхой болж, кластер үүссэн шиг.
УЕФА төр шиг хамаг эрхийг аваад, халамж өөрөө мэдэж тараадаг системээс stakeholder-уудтайгаа зөвлөлдөж, цөмөөрөө win win л байя гэж байгаа юм шдээ ккк. Энэ чинь л чөлөөт зах зээл, disruption шдээ..