by Forza Juve » Fri May 14, 2021 2:31 pm
Роналду ирээд 100 дахь гоолоо хийлээ. Энэ улиралд Сери А-гийн мэргэн бууч болох нь тодорхой болж байх шиг байна. Сассоулогийн эсрэг Дибала бас 100 дахь гоолоо хийжээ.
Дибалагийн гэрээ ирэх улирлын эцсээр дуусна, гэрээний сунгалтын асуудал сүрхий яригдахгүй л байна. Нөхөр ч энэ улиралд ёстой л олиггүй, харагдсангүй ээ. Сүүлийн 2 тоглолтод л сайн үзэж, хожил байгуулахад тус дэм болмоор байна даа.