Бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Форумын анд найз Р9 буюу Санжаагийн маань бие ойрдоо тун тааруу байгаа сурагтай. Өмнө нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орж аюулт өвчнийг даваад гарсан сэтгэлийн хаттай анддаа ахин сэтгэлийн дэм өгцгөөе. Одоогоор чухам юунаас болж бие нь муудаад байгааг эмч нар ч бүрэн тодорхойлж чадахгүй байгаа юм байна. Хавдар судлал, өөр бусад сайн эмч домч таньж мэддэг хүн байвал асууж сургалмаар байна. Хэдийгээр цаг үе хэцүү, хүн бүрт эдийн засгийн асуудал тулгараад байгаа яггүй цаг үе тохиож байгаа ч чадах, болох чинээгээрээ хандив цуглуулж, шинжилгээний зардалд нь ч болохнээ нэмэр болцгооё. Өөр бусад ямар ч хэлбэрээр анд найздаа тус, нэмэр болохыг хүсвэл нээлттэй шүү.
Хандивын данс ---- Хаан банк: 5163190000 Махбал /Мик гишүүн/
Утган дээрээ формун нэрээ заавал бичээрэй, залуусаа.