by Forza Juve » Fri Jan 22, 2021 11:28 am
2022 он гэхэд гэрээ нь дуусах тоглогчид гэнэ.
- Хедира энэ өвлийн цонхоор өөрөө явчих гээд байгаа, амжихгүй бол зун чөлөөт болоод явна.
- Кьеллини Еврод оролцсоны дараа шийднэ гэсэн.... манай төвийн хамгаалагчийн нөхцөл байдлыг хараад багаас үлд гэвэл үлдэх байх, тэгэхгүй бол зодог тайлах биз.
- Буффон дахинд 1 улирал сунгах биз.
- Дибалагийн гэрээг сунгах дээр цалингын асуудлаас болж хойшлоод, манайх ч яарахгүй байх шиг. Энэ улиралд хараад бараг л зун зарах биз.
- Роналдуг 2023 он хүртэл сунгах байх даа. Хажууд нь Миланд Залатан бужигнуулаад байхад....
- Бернардескиг энэ өвөл, зун явуулна.
- Костаг ирэх улирал зээлэх, явуулах арга олдохгүй бол 1 улирал тоглуулаад явуулах биз. Дибала, Бернардески нарын нөхцөл байдлаас хамаарна.
- Де Шильог бараг улирал дуусахаар Лион авчихаар байна лээ.
- Перинийг бол энэ зун Женоа руу нь бүрмөсөн явуулах байх.