by Forza Juve » Mon Aug 17, 2020 12:14 pm
Контэ Европа лигийн хагас шигшээд багаа дасгалжуулж орох гэсэн багийн эзэн нь дэмжиж иржээ. Контэгийн хувьд сайн дасгалжуулагч гэж үнэлэгдэх уу үгүй юу гэдгээ харуулах чухал мөч дөө.
Манайхыг удирдаад лигт тасархай түрүүлж байсан ч 2 дахь жилд анх удаа Европын тэмцээнд авч ороод галзуу Байернд дайруулаад дууссан. 3 дахь жилд АЛ-аас Галатасарайд гамшигийн талбай дээр гарч тоглож, тэнцэхэд л хангалттай байхад хожигдож хасагдсан, хасагдаад шигшээ тоглолт нь Ювентус цэнгэлдэхэд болох Европа лиг рүү ороод шигшээд шалгарч чадалгүй, хагас шигшээд Бенфикад хэтэрхий найдвартай арга ашиглах гэж үзээд хасагдсан.
Тэрнээс хойш түүнийг Европын том тэмцээнд үнэлэх үнэмж том багуудын хувьд жаахан эргэлзээтэй болж түүнийг тоохгүй бухимдуулдаг болсон байх. Үүнээсээ болоод манайхаас 100 еврогийн клуб рүү явлаа гэж гарсан ч орж арай чадаагүй л бна. Энэ удаа бас дахин унавал мөддөө 100 еврогийн клуб руу явахгүй болж магадгүй ээ. Клубын домог, сүүлийн үеийн амжилтын суурийг тавилцсан Контэдээ бидэнтэй л шууд өрсөлдөхгүй бол амжилт хүсэх юм даа.