Батзаяа ингэж бичжээ.
Аргентинийн асуудал ба Мэсси!
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг клубын амжилтаас гадна, шигшээ багийн амжилт зайлшгүй дагаж явдаг. Тухайн улсын иргэдийн өөрийн тоглогчоо үнэлэх хамгийн том шалгуур гэхэд ч болно. Бербатовыг шигшээ багтаа муу тоглодог гээд болгарчууд дургуйцдаг бол Сон Хюн-Миныг манай солонгос найз "Энэ хэзээ ч Тоттэнхэмд зогсдоггүй, үргэлж гүйж байдаг. Гэтэл саяны шигшээгийн тоглолтонд зогссоор байгаад таарлаа" гэж надад хэлж байсан юм.
Аргентиний амжилт гаргадаггүй асуудлыг дэлхийн шилдэг Лионэл Мэссигээс хайж болно. Гэхдээ яг буруутан нь Мэсси мөн үү гэвэл эргэлзээтэй. Тэгвэл Мэссиг түр орхиод бусад тоглогчдыг нь авч үзье.
Европийн тавцанд 10 жил өндөр зэрэглэлд тоглож буй Агүэро. Барагийн довтлогч тогтвортой амжилт үзүүлж чаддаггүй Англид гялалзсаар байгаа боловч шигшээ багтаа зүгээр л дундаж, сэлгээний тоглогч. Игуаин гарааны эхний сонголт байлаа. Игуаин 2010, 2014 оны ДАШТ-ий гарааны довтлогчоор тоглож байсан бол 2018 онд Агүэрогийн гараанд гарсан Исланд, Хорват дээр Аргентин нэг оноотой, нэг гоолтой байсан юм. 2010 онд Тэвэс, Игуаинтай гарсан. Мэссигийн эринд Игуаин хамгийн гайгүй тоглосон довтлогч байсан нь олон минут олдсонтой нь холбоотой. Жижиг тоглолтонд ч гялалзана даа. БНСУ-д хэт трик хийгээд л. Ювентусын №10 Дибалаг ямарч дасгалжуулагч тоглуулж чадахгүй хэвээр. Мэссигийн эринд өөр ямар довтлогч клубт тоглодогоосоо илүү гэхэд дөхөж очихуйц тоглосон бэ? Байхгүй.
Хагас руу орвол Ди Мариа, Машерано нар хамгийн сайн тоглосон тоглогчид. Бас л клубынхээ хэмжээнд хүрсэн үү гэвэл хэцүү. Гэхдээ Ди Мариа чухал тоглолт болохоор л гэмтчихдэг. Хамгаалагчдаас нэрлэчих хүн Рохо л байна. Харин хаалгач Ромеро 2014 онд утгаараа гялалзаж насаараа дундаж багт тоглож байсан кареераа өсгөж Манчэстэр Юнайтэдад очиж байв. Шигшээдээ өөрийгөө харуулаад клубын хувьд дэвшилт гаргасан тоглогч Ромерогоос өөр харагдахгүй байна. Энэ том шигшээгээс өөр нэрлэх хүн алга.
Тэгвэл асуудал хаана байна вэ?
Аргентиний Хөлбөмбөгийн Холбоо авилгал, "хэмжээгүй эрх"-т засаглалаараа алдартай. 25 жил холбооны ерөнхийлөгчөөр нь ажилласан эрхэм ч бий. Хулио Грондона 2014 онд нас бартлаа ажилласан гэхээр салхигүй, шинэчлэлгүй, нэг хүний засаглал дор ялзарч байсан нь ойлгомжтой. Энэ сүпэр баг 1993 оноос хойш Тив, Дэлхийн тэмцээний цом алга. 23 наснаас доош тоглогчид дуудагддаг Олимпийг оруулагүй болно. Угаасаа өсвөр, залуусын тэмцээнд Аргентин үнэхээр тасархай. Тоглолтыг ганцаараа эргүүлдэг Марадонагаас хойш цомгүй байгаа нь тоглогчидтой холбоотой юу? Мэсси ер нь яагаад шигшээ багаасаа зодог тайлаад буцаж ирсэн юм? Тоглогчид яагаад тогтмол дасгалжуулагчтайгаа муудалцдаг вэ? Яагаад дасгалжуулагчид тогтдоггүй вэ? Яагаад гэдэг асуултыг Холбооноос л хайсан нь дээр. Техникийн алба болон удирдах албан тушаалтнууд нь буруу шийдвэр гаргадаг, чадварлаг биш өөрсдөд нь таалагддаг хүмүүсээ ажлуулдаг, тоглогч, дасгалжуулагч сэтгэл хангалуун байх нөхцөл, уур амьсгал муу, холбооны сонгууль гэж хэдхэн нөхдийн тоглоом болоод дуусдаг газраас асуудлыг хайх хэрэгтэй байх. Угтаа бол мэргэжлийн холбоо биш, улс төрийн холбоо.
2010 оны бүрэлдэхүүн Мэсситэй эриний хамгийн мундаг шигшээ бүрэлдэж болохоор байлаа. Даанч дасгалжуулагчаар нь, дасгалжуулагчийн кареергүй, бараг түүхгүй Марадонаг томилсон. 2006 оны Германы залуусыг тэдний хүүхэд насны шүтээн Юргэн Клинсманн дасгалжуулснаас санаа авсан нь тодорхой. Тухайн жилээ Интэрт Аваргуудын лиг авсан Камбиассо, ид үедээ байсан Рикэлмэ нар шигшээдээ тоглохгүй гэж мэдэгдсэн нь Марадонатай холбоотой. Ийм том шигшээ баг хар тамхи татдаг, эрүүл үгүй нь мэдэгдэхгүй нөхрийг сонгох нь өөрөө мэргэжлийн бус. 2008 оны Олимпт түрүүлсэн багт Рикэлмэ, Мэсси нар зүгээр л будаа болгосон. Мэсситэй урд шугаманд эн зэрэгцэж тоглож чадах байсан тэрийгээ батлан харуулсан тоглогч. Камбиассо, Машерано, Рикэлмэ, Мэсситэй төвийн шугам! Ди Мариа, Макси Родригэсийг дээр нь нэмдээ. Дээрх дөрөв дээр Ди Мариа нэмэгдэж жигүүрт гараад Тэвэс, Милито, Агүэро, Игуаины нэг нь үзүүр дээр гарна. Испанийг зогсоох хэцүү үе байсан ч боломжгүй биш. Интэр, Барсаг зогсоосон жил шүү дээ. Ардаа Самүэл, Хайнц, Забалэта, Дэмичэлис гэхээр тухайн үедээ муугүй байгаа биз. Ийм агуу тоглогчийн кареерийн үед олигтой шийдвэрийг удирлагууд гаргаж чадсан юм болов уу! Мэсси гэлтгүй бусад тоглогчид жигд тааруу байгаа нь Мэсситэй холбоотой гэхэд утгагүй. Тэгэхээр асуудал тоглогч, дасгалжуулагчдаасаа илүү удирдлагын түвшингээс хайвал илүү тодорно. Алтан байж болохоор үеэ алдсан гэхэд буруудахгүй.
Ядаж Копа Америка ч байхгүй шүү. Хайран тоглогч, хайран цаг хугацаа.
#AboutARG #UnluckyPlayers #UnprofessionalFederation #Messi