by Tmshinoda » Mon Sep 28, 2020 3:30 am
Кесси болон Диаз нарын гоолоор Кротоне-г 2:0-оор хожлоо.
1- Сүүлийн 17 тоглолтондоо хожигдсонгүй.(13W 4D) 1996 оны Капеллогийн үеэс хойших хамгийн урт цуврал. Тухайн үед 27 тоглолт хожигдолгүй цуврал үргэлжилж байж. Мөн, 2017 оны 8 сараас хойш бүх тэмцээний турш 6 тоглолт дараалан хожиж байгаагүй юм байна.
2- 2002-03 оны улирлаас хойш эхний 2 тоглолтондоо хаалгаа хуурай манан хожиж байсангүй.
3- 22 тоглолт дараалан гоолдсон нь 2009 оны 3 сараас хойш байгаагүй үзүүлэлт гэнэ. Мөн бидэнд Сери А-д гоолдсон 99 онд төрсөн 3 тоглогч байна. (Rafael Leão, Alexis Saelemaekers and Brahim Díaz.) Бусад багт бол байхгүй.
4- Кесси Сери А-д 12 удаа пеналт гүйцэтгэж, 11-ийг нь чулуу болгоод байна. Үүнийхээ 9-ийг нь Миланы өмнөөс хийсэн. Түүнээс их пеналтаас гоол оруулж байсан хагас хамгаалагч Сери А-д 2-хон л байдаг юм байна. (Pulgar, Veretout - Хоёул 12 гоол хийсэн юм байна.)
5- Сүүлийн удаа 2017 оны 8 сард Кротоне-той учраа таарахаад мөн л Кесси пеналтаас гоолдож байсан.
6- Брахим Диазын замнал дахь 2 дахь гоол нь байж.(Европын топ 5 лигт) Эхнийх нь 2019 оны 5 сард Реал Мадрид, Реал Сосьедадын тоглолтод. Мөн, манай нэрийн өмнөөс гоолдсон 8 дахь Испани эр болжээ.
7- Сандро Тонали - Сери А-д гараанаас тоглосон Миланы анхны 2000 оны тоглогч боллоо.
8- 23 нас 266 хоног - Өнөөдрийн манай гарааны дундаж нас.. 2019 оны 11 сард Лациод хожигддог тоглолтод манай гарааны дундаж нас 23 нас 193 хоног байж.
Баярлалаа