Chin-T-Mac wrote:Ер нь хүмүүсийг аливаа нэг үзэл бодол, сонирхол, итгэл үнэмшил, арьс өнгө, өөр юу юуч байдаг билээ зүйлсээр нь категорт хувааж байгаад тус бүрд нь ерөнхийлөн нэр ус, цол гуншин өгч, шошго зүүдэг, бүгдийг нь хамааруулж доромжилдогоо болимоор байгаа юм... тэгээд араас нь ичихгүй Ардчилал либерал хүний эрх нтр гэж шаана... Энэ бүгдийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлэгч нь энэ Хэннэгэн гэдэг нөхөр... Ёстой хэн нь ч мэдэгдэхгүй нэг баачка... Өөрийнхөө сэдвээс илүү манай сэдэвт өнжинө... Сая л харин эндээс олж авлаа... тооцоотой байсан болохоор тусгайлан бичлээ...
Миний бие энэ форумын аль ч багт болон фэнүүдэд нь маш хүндэтгэлтэй ханддаг, бүх багийн тоглолтыг шимтэн үздэг билээ. Челсигийн сэдэв дээр юм бичлээ гээд намайг цэнхэр гэж ойлгож болохгүй. Би Челсиг Абрагийн эрин үеэс хойш битүүхэндээ дэмжиж ирсэн ба фэнүүдтэй нь ам зөрж явсан удаагүй бөлгөө. Цэнхэрүүд аргагүй "язгууртнууд-угсаатнууд" юм гэсэндээ өндөр боловсролтой, ухамсартай залуус шиг санагддаг.
Би Арсеналын тоглолтыг ч мөн алгасахгүй шахам үздэг бөгөөд тэдний фэнүүд нь амьдралын хатуу хүтүүг туулсан, даруу төлөв хүмүүс байдаг.
Реал, Барсагийн фэнүүд ч мөн асуудалгүй. Гэснээс манай Ультра Мадридиста гишүүн хаачсан юм бол? Мэдэж байгаа хүн байна уу?
Энэ дундаас зөвхөн Ливерпүүлийн фэнүүд л юм үзээгүй, өлөн, далдагнуур, хэрүүлч, эм зантайгаараа эрс онцгойрдог. Зөвхөн хөлбөмбөгийн гэлтгүй бусад чөлөөт сэдвүүд дээр хамгийн эргүү балай юм бичиж буй нөхөд лаанууд л байдаг, эсвэл дурын нэг баачкатай ам зөрөөд хэрүүл үүсэхэд тэр нь заавал лааны дэмжигч байж таардаг, сонин юм шүү...
Иймээс л би та нарыг "нэг хэвэнд цутгачихсан юм шиг" хэмээн тодорхойлдог болой.
Энэ жилд лаануудын хувьд АВАРГАНЦАРАА хамгаалахад хэцүү жил байх болно, би та нарын тоглолтыг анхааралтай ажиглаад л байгаа шүү.