Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Г.Баяраа » Thu Sep 17, 2020 5:32 pm
by Г.Баяраа » Thu Sep 17, 2020 5:40 pm
Хөлбөмбөгийн эрдмийн оройд гарах хүсэл өвөрлөсөн Пепийн аяны дараагийн зогсоол нь Аргентин болсон. Энд тэрээр Рикардо Лавольпе (1978 оны Дэлхийн аварга хаалгач, Мексикийн шигшээ багийн экс менежер), Марсело Бьелса (Аргентин, Мексикийн шигшээ, Атлетик Бильбаог удирдаж байсан менежер), «El Flaco» Сесар Луис Менотти (Аргентинийг 1978 онд Дэлхийн аварга болгосон дасгалжуулагч) нартай танилцсан юм.
«Пеп надад асуулт тавьж хариултыг нь чих тавин сонсож байсан. Гэхдээ ярьж байгаа бүхнийг минь тэр аль хэдийн мэдэж байгаа шиг санагдаж байлаа» хэмээн Менотти ярьдаг.
Аргентинийг удирдах албанаасаа чөлөөлөгдөөд удаагүй байсан Марсело Бьелсатай уулзахаар Пеп Буэнос-Айресаас хойд зүгт 309 километрийн зайд орших Росарио руу найз Давид Труэбагийн хамт давхисан. Бьелса зочдоо гурван давхар харшдаа (charca) угтан авч мэнд усаа мэдэлцсэн мөчөөс л тэдний яриа үндсэн сэдэвтээ шилжиж бүтэн 11 цаг тасралтгүй үргэлжилсэн юм. Бьелса, Гуардиолад хэн хэнээсээ асууж тодруулах зүйл чамгүй их байлаа.
Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийн ёсоор тэдний дунд нөхөрсөг маргаан өрнөж, мэдлэгээ сорин мэтгэлцэж, уншиж судалснаа сонирхуулах зэргээр ам хуурайгүй ярилцсан. Байрласан хувилбарын тухай нэг яриандаа Труэбаг татан оролцуулж сандал барьж хамгаалуулсан удаа ч бий. Өссөн орчин нөхцөл нь өөр, ондоо соёл уламжлалаар хүмүүжсэн, насны хол зөрүүтэй хоёр эрийн үзэл бодол, сэтгэлгээ ийм адилхан байхыг Труэба хараад гайхаж байлаа. Тэд хоёулаа талбай дээр ноёрхож, тоглолтыг хяналтандаа байлгахыг хүсдгээс гадна ямар ч нөхцөлд хойш сууж хашигналгүй эсрэг багийн хаалга руу довтлохыг гол зорилгоо болгодог. Хожил, оноо л авч чадахгүй бол хүний нүүр харахаас халшрам гутамшиг шившгийг тэд сэтгэлдээ мэдэрч, эрхэм дотно хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн шиг санагддаг. Энэ нажидаас алсуур өнгөрөхийн тулд ч өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийдэг. Гэхдээ яах ч аргагүй ялагдчихсан бол бусдаас буруу эрж шалтаг заахыг түүнээс ч дор мундарт тооцдог. Бас үнэт зүйл, ёс суртахуунаа уландаа гишгэн үр дүнгийн араас үхэн хатан хөөцөлдөхийг ч өршөөж боломгүй нүгэл гэж үздэг.
«El Loco»-гийн амнаас гарах үг бүрийг Пеп алдалгүй сонсож, тэмдэглэж авахыг хичээж байлаа.
«Дуулиантай ялалт, базаахгүй бүдрэлтийн аль нь ч тохиосон хувцас солих өрөөний уур амьсгалыг нэг хэмд барьж байх нь чухал. Хийж байгаа зүйлд чинь тэд бүрэн итгэж, ирээдүй нь найдвартай гарт байгаа гэдгийг мэдэрч байх нь чухал. Үгүй бол тавгүйтэж, урам зоригоо алдана. Тоглогч болгоны хичээл зүтгэл, хожих эрмэлзлэл нийлж байж л багийг тогтвортой амжилтанд хүргэнэ. Бүгдэнд нь ижил хандаж, халамж анхаарлаа хүргэж байх нь чухал. Өөрийгөө ойлгуулж, нэг хэсэг нь болж чадахгүй байж баг хамт олон удирдана гэхэд хэцүү»
Росариогоос Пеп эрч хүч, шинэ санаагаар цэнэглэгдэн, үлдсэн насаараа холбоотой байх үнэнч найзтай болоод буцсан. Харин Бьелса хөлбөмбөгт хувьсгал эхлүүлэх хүчирхэг менежер гарч ирж байгаа гэдэгт итгэлтэй үлдсэн юм. Пепийг сорьж тавьсан сүүлийн асуулт нь түүний эцсийн эргэлзээг үгүй хийсэн.
«Аль ч спортын хөшигний цаана улс төрөөс дутахааргүй явуулга, хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчил өрнөж байдгийг чи эрхбиш мэдэх байлгүй. Арван хэдэн жил тоглохдоо энэ бүхнээс залхаагүй гэж үү. Яагаад заавал дасгалжуулагч болох гэж зүтгээд байгаа юм. Тулаан тэмцэлд тийм их дуртай хэрэг үү?»
«Дуртай. Өөрөөр амьдарч чадахгүй»
2011 онд Бьелса Ла лигт эргэн ирж Атлетик Бильбаогийн менежер болсноор тэдний харилцаа улам бэхжиж, ойр ойрхон нэгнийдээ зочлох боломж бүрдсэн юм. Зөвлөгөө авахаар ирсэн Маурисио Почеттино, Матиас Альмейда, Марсело Гальярдо зэрэг шавь нартай нь давхцан хамт ширээ тойрон суух ч үе гарна.
Бьелсагийн баримталдаг зарчим, тактикийн шийдэл, сургаал философийг Пеп ажлынхаа арга барилд тусгаж, хэрэгжүүлж байгаа нь сэтгүүлч, судлаачдын анхаарлын гадуур өнгөрөөгүй. Магадгүй хэвлэлийн бага хурлын үеэр түүний үгнээс эш татаж, «дэлхийн шилдэг менежер» хэмээн нэрлэснээс ч үүдэлтэй байх. Юутай ч тэднийг харьцуулж, ямар харилцаатайг нь сонирхох хүмүүс яваандаа олшрох болсон. Харин Пеп ийм хариулт өгсөн юм.
«Хэн ч бүхнийг мэдчихсэн бүрэн мэдлэгтэй төрдөггүй юм. Ухаантай, чадалтай, түшигтэй нэгнийг дагаж хөгжиж боловсордог. Миний хувьд тийм хүмүүсийн нэг нь Марсело Бьелса»
by Villa_Bayaraa » Thu Sep 17, 2020 6:15 pm
by spain man » Fri Sep 18, 2020 2:32 am
by Maslo » Fri Sep 18, 2020 7:30 am
by kayo » Fri Sep 18, 2020 8:29 am
by Villa_Bayaraa » Fri Sep 18, 2020 8:37 am
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү
by Maslo » Fri Sep 18, 2020 4:27 pm
Villa_Bayaraa wrote:Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү
Үндсэн ривал нь танайх л даа... тэгээд энэ улиралд 2 гөвүүлж онигоо болов доо кккк
by Gooner » Fri Sep 18, 2020 5:50 pm
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү
by El Payaso » Fri Sep 18, 2020 6:35 pm
by manunitedfan33 » Fri Sep 18, 2020 6:44 pm
by Devil 7 » Fri Sep 18, 2020 6:45 pm
by Devil 7 » Fri Sep 18, 2020 6:46 pm
manunitedfan33 wrote:Би зургийг харж байгаад .... ийм аяга барих ямар байдаг вэ гэж бодож байна ... чи үүнийг хүртэх ёстой
by Mojul » Sat Sep 19, 2020 11:20 pm
by Mojul » Sat Sep 19, 2020 11:26 pm
by Takanohana_Nowitzki » Sun Sep 20, 2020 7:38 am
Devil 7 wrote:manunitedfan33 wrote:Би зургийг харж байгаад .... ийм аяга барих ямар байдаг вэ гэж бодож байна ... чи үүнийг хүртэх ёстой
Юууууу?
by El Payaso » Sun Sep 20, 2020 1:45 pm
by kayo » Sun Sep 20, 2020 9:11 pm
by Cule » Mon Sep 21, 2020 4:19 pm
by boboZ » Tue Sep 29, 2020 2:31 pm
by Jack_9 » Tue Oct 06, 2020 8:35 am
by tuwshin_pr » Tue Oct 06, 2020 11:48 pm
by Цогоо » Fri Oct 09, 2020 10:08 pm
Тхх. Сарнайн дерби гээд аймаар ривалууд шт. Эртний түүхээс улбаатай.Villa_Bayaraa wrote:Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү
Үндсэн ривал нь танайх л даа... тэгээд энэ улиралд 2 гөвүүлж онигоо болов доо кккк
by meesh » Sat Oct 24, 2020 2:09 pm