За гэртээ хийсэн сүүлий тоглолт боллоо. Тоглолтын дараа албан ёсоор манай хүн кареераа дуусгаж байгаагаа зарлалаа.
Сүүлийн тоглолтоо мундаг ч хийлээ. 30 оноо, 8 самбар, 3-аас 5 унагалаа. Өөрийг нь сагсан бөмбөгт дурлуулж, харж биширч ирсэн одууд болох Бөрд, Баркли, Пиппен, Кемп, Шремпф, мөн хуучин хамтрагчид болох Финли, Мэрион, Терри зэрэг алдартнууд биечлэн ирж хүндэтгэл үзүүллээ. Видеогоор ч зөндөө явлаа. Агуу тоглогч гэдгээс илүүтэйгээр сайхан хүн, зөв замаар явсан, жинхэнэ аварга гэдэг тодорхойлолтууд сайхан байлаа. Ордонд ирэхэд зуу, зуун ордны ажилтнууд угтаж авсан нь үүнийг илрэл биз.
Цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье даа.
Хувь тамирчны хувиар гадаадын спорт дотроос хамгийн их биширч, дэмжсэн хүн минь юм даа.
41.21.1https://youtu.be/C4-oqJc_Q_A