by Forza Juve » Tue Aug 18, 2020 9:38 am
Манай зуны наймааны үед явуулах, санал сонсох тоглогчид гэнэ. Хедира, Игуайн 2-ынг явуулах санаатай байгаа ч 2 нөхөр гэрээг цуцлахгүй үлдэнэ л гэнэ. Өнгөрсөн жил Эмрэ Жаныг Сарри хөөж, Хедираг үлдээсэн ч нөхөр олигтой байлгүй бараг л жилийн туршид гэмтэл бэртэлтэй байсан. Игуайн ч Сарритай сүрхий байгаагүй, Роналдутай хөл нийлээгүй.
Энэ зун тоглогчидоос зараад Роналдутай хөл нийлэх цэвэр 9 номер, нэг төвийн хагас хамгаалагч, 1-2 жигүүрийн хамгаалагч аваад болох юм шиг байна. Эхлээд юуны өмнө энд байгаа ашиглалтгүй хэдээсээ далд оруулж байж хөдлөх болтой.