by Forza Juve » Fri Oct 02, 2020 10:22 am
АЛ-ын сугалаа гарчээ. Италийн багуудын сугалаа энэ жил гайгүй таарчээ.
Ювентус: Роналду Месси 2 ойрд таараагүй ковидын үед, хэсгийн тоглолтын бие халаалтын үед сайхан л PR болж байна. Динамо Киев, Ференцварош 2-ын хаалганд гоолын рекордоо хэн нь илүү ахиулах вэ гэсэн уралдаан болох нь ээ.... 2 баг аль нь 1-ээр гарах вэ гэдгээ үзнэ дээ.
Интер: Контэ Европын тэмцээнд өөрийгөө харуулах улирал юм уу даа... бас дотооддоо Скудетто фаворит гээд байгаа, аль алинд нь анхаарч, балансжуулж чадвараа харуулах хэрэгтэй. Цаасан дээр харвал хэсгээс гарах нь тодорхой. Эсвэл өнгөрсөн жилийн Лацио шиг бүх гаднах юмаа хаяад Скудетто гээд гүйх нь үү.
Аталанта: Энэ жил нэлээд тоногдсон Аяксыг ядах юмгүй мултлаад, Ливерпультэй өөрийгөө сориод хэсгээс гараад ирэх биз.
Лацио: Арай тэнцүүвтэр хэсэгт оржээ. Энэ жил ямар байхнав... өнгөрсөн жилийн формоо олвол Дортмундыг нухаад хэсгээсээ 1-ээр ч гарах боломж байна. Муу бол Зениттэй хэсгээс гарах эсэхээ шийдэх нь дээ.