by Forza Juve » Mon Aug 03, 2020 5:05 pm
Иммобилэ Ювентусын академийн залуу, үндсэн багт ирнэ, ирээдүйтэй гэдэг байсан ч яг сүрхий итгэл төрүүлэхгүйгээр зээлээр явж байгаад Сери Б-д Пескара багт одоо ПСЖ-д байгаа Вераттитай хамт гялалзаж, мэргэн бууч энэ тэр болсон. Сери А-д гарч ирээд Женоа руу дахин зээлээр яваад сүрхий байгаагүй, дараа улиралд нь манайх Торино руу хэсэгчлэн зараад тэндээ гялалзаад, мэргэн бууч болоод Борусси Дортмунд авья гэхэд нь дагуулж зараад 20 саяаас нь 8-9 саяыг нь авсан. Тэр үед манайд Вучинич, Матри, Кваглиарелла гэх мэт арай өөрийгөө баталсан нөхөд олон байсан тул ирж чадаагүй байх.
Борусси, Севильяд бүтэлгүйтсэн ч бусад тоглогчид шиг сэтгэл санаагаар яваад унаад өгсөнгүй Лациод ирээд 2 ч удаа мэргэн бууч боллоо. Ер нь андеррэйтэд гар гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ яагаад андеррэйтэд болсон гэхээр шигшээ багтаа яг л Ситигийн Агуэро шиг олигтой үздэггүйгээс л болдог байх. Одоо 30 хүрчихлээ, томчууд сонирхож болох ч сэлгээний довтлогч болгох гээд, өөрөө ийм сайн байж гараанд үзээд байх сонирхолтой. Тэгээд ч Лациогоос нэг их л үнэ санал болгохгүй бол ямархан зарахгүй, томчууд нь сэлгээний гэж тооцож авах гэж байгаа нөхөрт өндөр үнэ төлөхгүй гээд л хүчин зүйлүүд байгаа байх.