by Forza Juve » Sun Aug 09, 2020 10:10 am
U23-аас шууд Пирло ирлээ. Өмнө нь Аллегриг солих дээр Аньелли дэмжихгүй байсан ч Недвед, Паратичи 2 байр суурь нэгдээд Сарриг авчираад бүтэлгүйтсэн. Энэ удаа Аньелли өөрөө, сюрпрайз барьсан сонголт хийх нь гээд байсан, түүгээр боллоо.
Недди Аллегригийн сүүлийн жил Аякст хожигдоод хасагдсаны дараа довтолсонгүй, үхээнц байсаар ялагдлаа гээд байсан. Аньелли өөрчлөлтийг хүсвэл ингээд өөрчилье гээд л аваад хаячихав уу даа ккк. Нөгөө талаар яг өөрийнх нь сонирхож байсан дасгалжуулагч нар бүгд ажилтай, сонирхох сул нөхөр байхгүй, зарим нэг 2-р зиндааны гарууд өгөх үнэ цэнээсээ хомсдолыг ашиглаад нэхэж байгаа тул дасгалжуулагчаар бэлдэж эхлэх гэсэн, ирээдүйд багийн дасгалжуулагчийн ажлыг өгөхөөр төлөвлөж байсан Пирлог шууд аваад ирлээ.
Пирло нь Луческу, Маззонэ, Анчелотти, Аллегри, Липпи, Контэ нарын удирдлагад тоглож явсан, багийн гол найруулгыг хийж байсан тул илүү энэ тэр тактикаар олон л даалгавар авч байсан, нөхцөл байдлын талаар бусад байрлалын тоглогчдоос илүү туршлагатай байж магадгүй биз.... тэрний дараа ямар ч дасгалжуулагчтай холбоотой ажил хийж эхлээгүй байсан. Одоо нөхөр элдэв гоёо пасс энэ тэр гэхгүйгээр хамгаалалт дээрээ суурилаад + довтолгоог жаахан зүлгэх байдлаар прагматик арга барилаар ажиллахад л болно доо. Сарри ирээд Роналду - Дибала 2-ын хослол хамтдаа амжилттай тоглох юм байна гэдгийг харууллаа, үүн дээр жаал 1-2 туслах элементийг /Кулусевкси, үлдвэл Коста, Бернардески, Куадрадо нарыг/ нэмээд, хагас хамгаалалтанд Артурыг хэт ур чадвар шаардсан элдэв үзүүлбэргүй, байгаа хэдэн дундаж болон жаахан дээш нөхдийг жаахан тосолчиход болох байх аа.
Нэг дасгалжуулагчийн ажлын судалгаа үзэж байсан. Сайн дасгалжуулагч багийн дээд потенциалыг үсрээд л 10%-аар нэмэгдүүлдэг, муу нь дээд потенциалыг 60% хүртэл унагадаг гэж. Ямар ч байсан Сарри бол багийн амжилтыг дор хаяж л 20-30%-аар унагасан. Пирло ирээд Сарригийн орвонгоор нь өөрчлөх гэдгийг болиулаад л байгаа боломж дээр жижигхэн л өөрчлөлт хийгээд том уналтыг багасгахад л амжилт гаргана даа ккк.
Эсвэл халагдаад U23 руу эргээд явж магадгүй ээ.