by Villa_Bayaraa » Mon Jul 27, 2020 8:47 am
Манайхан цом авсан хүмүүс шиг л баяраа тэмдэглэж хэхэ... зарим хүмүүс шүүмжилж л байна... гэхдээ яадгийн... нуруун дээрээс нь асар том ачаа аваад хаячихсан юм шиг л болж байгаа... Волвес, Ливерпүүл, МанЮ-д 3-т дараалж 0-оороо арчуулаад л унах нь тодорхой болсон хүмүүс шүү дээ... тэгсэн Палас, Арсенал, Эвертон, Вестхэм сүүлийн 4 тоглолтоос 8 оноо аваад үлдчихлээ хэхэ... хэрвээ Эвертоны тоглолтод 87 дээр Валкот, сүүлд Вестхэм дээр 86 дээр Ярмоленко хийгээгүй бол тэгээд 12 оноо авчихаар байлаа... хожиж яваад оноогоо алдсан үзүүлэлтээр манайх ч тасархай тэргүүллээ дээ энэ улиралд...
Тоглолтын дараа сэтгүүлч Дийногоос "Грилиш одоо хаашаа /аль баг руу гэсэн утгаар/ явах бол?" гэж асуухад манай хүн "Одоо надтай хамт уухаар явна" гэж хариулж хэхэ... Виллагийн фен гэдэг утгаараа манай хоёрт ч бас онцгой үйл явдал л даа... Дээрээс нь Дийно маань Ковид-оор аавыгаа алдсан... их л хүнд улирал өнгөрлөө... гэхдээ манай хүн нэг тийм карсиматай л даа... чухал үед ямар ч багийг сэргээж, урам зориг оруулж чаддаг...
өнгөрсөн улиралд Плей-оффт түрүүлж баярласан... энэ жил плей-оффт түрүүлснээс дутахааргүйгээр дээд лигтээ үлдлээ... манайхны сэтгэл зүй ч гоё байгаа даа... Карлингийн финалд тоглосон... манай хэд ч Вемблид 3 жил дараалаад тоглочихсон том тоглолтын дарамтыг даах тал дээр хамаагүй илүү бэлтгэгдсэн залуус...
одоо сайн СМ, тэгээд ПЛ-д чадвараа нотолчихсон довтлогч 2 л ус агаар шиг хэрэгтэй байна даа... нэмээд Элмо, Тейлор 2 хөгширч байна... сайн ЛБ, РБ хэрэгтэй болох нь...