by Forza Juve » Thu Jun 18, 2020 9:43 am
Наполи Италийн цомыг авлаа. Ямар ч байсан Европа лигийн эрхээ баттай халааслалаа. АЛ-д орох эрхээ бол Аталанта, Рома, Милан 3-ыг ардаа орхиж байж авах хатуухан даалгавартай.
Торгуулийн цохилтоор буулгаж авчээ. Ювентус сүүлийн 2 тоглолт өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож чадсангүй ээ. Наполигийн том багуудтай хийдэг тоглолтын үндсэн арга нь Атлетико Мадридынх шиг нягт хамгаалалт болсон байна.
Гаттузо ч ажиллаж эхлээд жаахан эвгүй байсан ч аргаа олчих шиг боллоо.
Наполигийн эзэн айхтар ханамжтай байгаа байх аа ккк. Тоглолтын өмнө Сарриг баахан дайрсан. Сарри энэ улиралд Наполид 2 дахиа хусууллаа.
Роналду маань Италийн цом дээр 2 жил дарааллан бүдэрлээ.
Италийн цомын шигшээ тоглолтонд багууд дараах байдлаар шалгарч аварга авч байжээ.
Ювентус 19 шалгарч, 13 авсан,
Рома 17 шалгарч, 9 авсан,
Милан 14 шалгарч, 5 авсан,
Интер 13 шалгарч, 7 авсан,
Торино 13 шалгарч, 5 авсан,
............................................
Лацио 10 шалгарч, 7 авсан
Наполи 10 шалгарч, 6 авсан