by Takanohana_Nowitzki » Sat Apr 25, 2020 7:15 pm
Аса эхэн үедээ Хакухог бол илүүрхсэн л дээ, илүү юмаараа, нэгэнт өндөрлөгт хүрсэн аварга хүн, шинэ хүүхдэд байн байн унахгүй нь тод, хурд илүү, арга ухаан, эв дүй илүүгээр олон давсан. Сүүлдээ нөгөөх нь бяр, биеэр илүүгийн дээр нөгөө арга техник, ухаан нь гүйцээд ирэхээр хориглох маягтай л барилддаг болсон, бэртэл гэмтэл нь ч хурд хүчинд нөлөөлсөн байх. Хакухо сүүлрүүгээ зүгээр голлоод дайрдаг, хамгаалаад тулахаар буцаагаад айхтар мушгиа /наге/ хийгээд хаях нь олон болсон байсан.
Асагийн сүмогоороо үзүүлсэн нөлөөг харьцуулашгүй л дээ, мянга мянган монголчууд Асагаас болж сүмо үзэж Асаг зодог тайлахад дагаад үзэхээ больсон. ТВүүдийн шууд дамжуулалтаар харагддаг, 5-6 ТВ зэрэг цацдаг байсан, одоо УБС л байна уу бараг больсон уу? Хүмүүсийн муулдаг юм сүмогийн дараах амьдрал, улс төрийн үйлдэл зэргээр нь муулдаг байлгүй дээ, тэрнээс сүмог нь муулах монгол байхгүй байх. Сүмод байгуулсан гавъяагаар нь бусад хар толбыг нь баллуурдах ёстой гэвэл санал нийлэхгүй байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй