Форумд анх элсэн орсноос хойш бараг хоёр жил болжээ. Энэ дөнгөж 300 дахь бичлэг минь болж таарав.
Осол...түгшүүр,эвдрэл, ялалт
Ням гаригын өглөө тэнгэр сайхан байлаа.Уралдааны явцад цаг агаарын нөхцөл муудах эрсдэл 0 хувь байв.
ГП үзэхээр хүрэлцэн ирсэн испанийн үзэгчид,хөгжөөн дэмжигчид , нэгдүгээр эгнээнээс уралдах , нутаг нэгт Алонсог дэмжин уухайлж ,баяр хөөртэй байгаа харагдана.Тэдний ихэнхи нь Рэногын өмсгөл, цамц, малгай зэргээр хувцаслаж, туг далбаанууд хийсэгцгээнэ.Испанийн эзэн хаан Хуан Карлос ,Алонсотой уулзан амжилт хүсэж байгааг харууллаа.Даанч эзэн хаан нь, шидтэн биш учир ялалт бэлэглэж чадахгүй нь түүнд харамсалтай.
К.Райконэн,Ф.Алонсо, Ф.Масса, гэсэн гарааны дараалал, урд жилийн Сэпанг дахь уралдааны гарааг санагдуулна.Тэгэхэд Алонсо Мкларэний машинтай байсан бол одоо Рэногын машинтай байгаагаараа ялгаатай байв.Гарааны өмнөх халаалтын тойргоо гүйцэтгэхээр 22 нисгэгч хөдөллөө.Бараг бүгд зөөлөн дугуйтай уралдааныг эхэлж байна.Нисгэгч нар дугуйгаа халааж залуураа хоёр тийш мушгин огцом хөдөлгөөнүүд үйлдэнэ.Гэтэл Алонсо замаас гаран зүлгэн дээгүүр явсаар ойрхон байсан ханыг мөргөх шахав.Уралдаан эхэлхээс өмнө уралдаанаа дуусгах дөхөв. Өмнөдийн ширүүн авир нь заримдаа сонор сэрэмжийг нь бас алдуулдаг аж.
Ингээд европын цагаар 14.03 д гараа эхэллээ.Райконэн бусдаасаа сугаран гарч ирлээ.Эхний эргэлт хүрэхээс өмнө Масса ,Алонсог ардаа орхиж чадлаа.Энэ нь Феррари ,Рэногоос хэдэн арван морины хүчээр илүү байгааг харуулсан юм.Хамилтон ,Кубицаг гүйцэн Б4 орж ирлээ.Эхний тойрогт л С.Вэттэл,А.Сутил нар мөргөлдөн зам дээр аюултай байдал үүсгэв.Аюулгүйн машин гарч ирлээ.Мөргөлдөгч хоёр ч уралдааныг бүрмөсөн орхив.Удалгүй аюулгүйн машин орлоо...Кими уралдааныг хошуучилсаар. Б10 аас хөдөлсөн Рэногын 2-р нисгэгч Н.Пикуэ хожимдож тоормослоод замын гаднах хайрган дээгүүр зугаалав.Түүнийг замын гадна байх үед 7 машин хажуугаар нь өнгөрчихсөн байлаа.Тэрээр алдаагаа засхаар маш шаргуу дайралт хийлээ.Довтолгоонд нь Торро Россогын С.Боурдис өртөж, хамраа эвдүүлэв.Пикуэ,Боурдис нар бас ингээд өнөөдөр хийх ажилаа дуусагцгаалаа.Уралдаанд 18 уулаа үлдсэн ч энэ нь сүүлчийнх нь биш байв.Нэг тойргын дараа Супер Агуригын А.Дэвидсон замыг орхив.
10 дахьтойрогтКими,Масса,Алонсо,Хамилтон,Кубица,Ковалайнэн,Хайдфэлд,Вэббэр,Трулли ба Росбэрг гэсэн 10 дараалалтай давхиж байлаа.Тооцоолж байснаар Рэно хамгийн түрүүнд цэнэглэхээр орж ирлээ.Алонсод хоёр зогсох тактик хэрэгжүүлэхээр их шатхуунаар цэнэглэв.Удалгүй улаанууд цэнэглэхээр бэлдэж эхлэв.Масса түрүүлэн орж ирлээ.Дараахан нь Райконэн зогсоолыг зорив.Ингээд машинуудаа ээлж дарааллан эхний удаа цэнэглэж эхэллээ.
Багын техникчид хоорондоо бараг адил хурдтайгаар ажиллан ,зогсоолыг орхиж байгаа машинууд уралдаж байсан дараалалаараа зам дээр эргэн ирж байлаа.Уралдаан эхэлсэнээс хойш 33 дахь минутанд Ковалайнэн хүнд осолдлоо. Түүний машиний зүүн урд талд дугуйны эд анги эвдэрч, дугуй нь хагаран жолоодох ямар ч боломжгүй болжээ.Бараг 200 км\цагаас илүү хурдтайгаар чигээрээ явсаар, дугуйгаар зассан хамгаалалтын ханан доогуур шургажээ.Тусламж үзүүлхээр олноороо ирсэн замын туслагчид дангаараа юу ч хийж чадахгүй харагдана.Тэдний гараараа далалцгааж ,хурдан хурдан нааш цаашаа гүйлдэх хөдөлгөөнөөс ажихад маш ноцтой байдал үүссэн мэт сэтгэгдэлийг төрүүлнэ. Байдал ч үнэхээр ноцтой харагдана.Аюулгүйн машинтай зэрэгцэн эмнэлгйин тусламжийн машин цуг зогсоолоос хөдөллөө.Дэлгэцээр Ковалайнэныг аврах ажиллагааг бараг харуулахгүй байв.Энэ нь хүмүүсийн сэтгэлийг улам түгшээж байлаа.Тэр завсар Хайдфэлд цэнэглэхээр зогсоолд орж ирлээ.Аюулгүйн машин зам дээр гарсан тохиолдолд, зогсоол албан ёсоор нээгдээгүй үед орхыг хориглосон дүрэмтэй .Хайдфэлдийн хувьд хэдхэн хором хүлээсэн бол зогсоол албан ёсоор нээгдэх байлаа. Тэр дүрэм зөрчсөн үйлдэлдээ хожим "Stop and Go" 10 секундын торгууль хүртэв.Энэ нь зогсоолд ороод цэнэглэхгүй,дугуй солихгүй зөвхөн нэвтрэн өнгөрөх торгууль юм. Р.Баричэлло цэнэглээд гарахдаа хамар нь чирэгдэж байгааг анзааралгүй хөдлөв.Бараг бүтэн тойрог нөгөөхөө чирэв.Тэр дахиад л зогсоолыг чиглэлээ.
Осол болсноос арваад минутын дараа Ковалайнэныг гаргаж авлаа.Түүнийг түрдэг тэргэн дээр хэвтүүлэн авч явах үед гараа өргөн эрхийгээ гозойлголоо.Азаар хүнд гэмтэл аваагүй аж.Энэ нь хүмүүсийг бага ч гэсэн тайвшруулав.Ямар ч байсан түүнийг нарийн шинжлүүлэхээр Барсэлона луу нисдэг тэргээр аваад явлаа.
Аюулгүйн машин замыг орхиж ,Кими уралдааныг итгэлтэйгээр хошуучилж байв.Араас нь Масса,Хамилтон,Кубица,Хайдфэлд,Алонсо,Вэббэр ,Трулли,Росбэрг,Накажима гэсэн эхний 9 нэхнэ.34 дэх тойрогт Алонсо уралдаанаас гарлаа.Түүний машины мотор шатжээ.Баричэлло ч мөн энэ тойрогт гаражид машинаа тавилаа.41 дэх тойрогт Росбэргийн машины мотор шатаж замаас гарлаа.
Ингээд цаашаа 13 уулаа уралдана..Дахиад арван тойрог дутуу байхад Кими ,Масса,Хамилтон нарын урд тэргүүлсээр явав.
15:42 Кими Райконэн барианы шугамыг даван Испанийн ГП д ялалт байгууллаа.Феррари, хосолсон ялалтаараа зохион бүтээгдийн жагсаалтыг тэргүүлж ,Кими Райконэний нэр нисгэгчдийн хүснэгтийн хамгийн дээд талд бичигдэж эхэллээ.
Ослын газарт замын туслагч нар яах учраа олохгүй сандралдаж байлаа.Тэд нэмэлт тусламж дуудан тасралгүй далалцгааж байв.
Хэйккиг гаргаж авлаа.
Кимигийн шинэ үсний засалтыг харсан биз дээ