За ЮФС 245 ямар нэг тулаан цуцлагдахгүй сайхан болж өнгөрлөө.
Эхний тулаан Петер Яанг вс Уриа Фабер
Яг үнэндээ энэ бараг Фабер-аар туг тахичихлаа бас Петер Яанг 4-т эрэмбэлэгдэж байж яагаад тэр доор байгаа дээр нь хөгшин Фабер гэж
Магадгүй өмнөх тулаанууд нь гар хүндтэй нөхдүүд байсан болохоор барилдаан үзэх сонирхол байсан байж болохын. Дараагийн тулаан асуулт болж үлдлээ. Бүсний төлөө 1 дээр байгаа Мораэйс үзэх үү Орос залуу үзэх үү???
2 дахь тулаан Мораэйс вс Алдо
Бразилийн домог маань өөрийн жингийн аваргад 2 ч удаа бавуулсан дээрээс нь доороос гарч ирсэн өнөөдөр аварга авсан залууд бас тавиулцан болохоор энэ жинд духлаа боллоо гэдгийг ойлгосон байх. Тэр ч утгаараа доошоо бууж үзэе гэсэн сонголтыг хийлээ. Жин хасаад салтаа нь онгойгоод ямар муухай харагддаг юм бэдээ. Мораэйс гоё тулаан харуулсангүй оноо авах маягтай явсаар байгаад л дууслаа. Хуучны аварга ч дахиж харагдахгүй биздээ одоо цөөхөн хэдэн тулаан энэ жинд хийгээд дуусгах биз...
3 дахь тулаан Нунес вс Рендайме
5 үе тулалдсан тулаан хоёр тамирчинд хоёуланд нь хүнд тулаан болсон. Яахав аль эрт шүүгч идэвхгүй хамгаалалт хийж байгаа үед зогсоочихож болох л байсан гэхдээ л үргэлжлүүлчихлээ. Энэ нь аз болж Нунес суугаад эхэлсэн харин Рендайме дагаад суучих юм. Ер нь тэгээд дээр нь дарж хэвтсээр тулаан дууссан ккк. Кат Зингано эхний үед цохиулж унаад нүдүүлж байгаад суухаар нь бавсан шиг юм болоосой гэж хараад байсан чинь Рендайме жин хассан нэмээд кардио тааруу байсан болохоор байдаггүй ээ...
4 дэх тулаан Холловэй вс Волкановски
Нэг нөхөр надаас асууж байсын өндөр, нам хоёр тулаанчийн ялгааг мэдэх үү гэж бий бла бла гээд л юм хэллээ тэгсэн чинь намхан хүний нүдэнд эрүү л харагддаг өндөр хүний нүдэнд нүүр харагддаг гэж авдагын
Холловэй-г би гоё тулаан үзүүлэх болов уу гэсэн олигтой тулаан хийсэнгүй нэг тийм ханацан ч гэхиймуу дүр зураг харагдаад өнгөрсөн. Чикен лег гэж ярьдагдаа хэхэ мань хүний хөлтэй үзээд байсан нь санаснаар нь тоглолтыг нь гаргуулсангүй юу гэж бодлоо гэхдээ л нэг гоё шазруун зэвүүн үздэгдээ байхгүй шүү...
5 дахь тулаан Усман вс Ковингтон
За ёстой дог файт гэдэг чинь боллоо доо. Зүгээр л сайхан туллаа. Энэ хоёрын бараг барилдааныг үзэх болов уу гэж бодож байтал эсэргээрээ явчихлаа. Ковингтон бүр дасгалжуулагчийнхаа үгийг сонссон чгүй үзлээ. Бараг дараагийн тулаан Усман вс Масвидал, Ковингтон вс Вүүдлэй гэчихвэл сайхан байна даа...
ЮФС 246 МкГрегор вс Ковбой
Манай Ковбой ямар тулаанаас татгалзахын биш хөөрхөн гөөнгөний тулаан авчихлаа. Эсэргээрээ МкГрегор-т зөөлхөн боов тааруулчихлаа нөхрийг ялаад цаашаа том гөөнгөний тулаан авахаар зэхэж байгаа биз...
За энэ ч яахав ЮФС 247 дээр дэмжээд байсан Доминик Рэйс маань бүсний тулааны эрх авчихсан байна. Бий ч арай болоогүй болов уу гэж бодож бна даа наана нь ядаж Тиаго Сантос-той үзээд тэгээд Жон Жонес-той үзвэл гэж бодогдоод байхын одоохондоо арай ч ЖЖ-ийг барах болоогүй байхаа...
Хабиб вс Фергусон битгий цуцлагдаасай бурхан минь гуйя